Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж шинэхэн найз бүсгүйтэй болоод байсхийгээд л Зайсан руу гүйдэлтэй болоод удаж байгааг хэвлэлүүд шуугих болсон. Энэ удаагийн аваргын маань сонголт шаг хийсэн боловсролтой, час хийсэн амин зуулгатай айлын охинтой нэр холбогдоод байна.
Энэ азтай бүсгүйг Алтангэрэлийн Урангоо гэдэг бөгөөд "Mongolia Talent Network" хүний нөөц, ажип зуучпап "headhunting" компаний төлөөлөгч төдийгүй Америк улсад амьдарч байгаа Монголчуудтайгаа эх орондоо ирж ажиллах болон Монгол дахь ажлын байрны талаархи мэдээлэл өгөх, ажилд зуучлах талаар уулзалт хийх зэрэг нийгмийн идэвх сайтай, бизнес сэтгэлгээтэй, шаггүй зохион байгуулагч бүсгүй.
А. Урангоо нь Америкт 8 жил амьдраад "University of Colorado" сургуулийг дүүргээд гадаад улс оронд сурч төгссөн залуучуудаа эх орондоо ирж ажиллахыг уриалж энэ чиглэлээр бодитой ажил хийж олон залуусыг эх орондоо авчирахад хувь нэмэр оруулж байгаа залуу бүсгүй юм.