Хүмүүс: Нямтайшир Номтойбаяр | |
Энэ тэндхийн хүүхнүүдтэй нэр холбогдож явдагаараа алдартай эрхэм гишүүн Н.Номтойбаярын том хүүгийнх нь зураг сүүлийн үед сайтуудын нүүр хуудсыг чимэж байна. Тэрээр анх 10 жилийн ширээнээс салмагцаа ,өөрөөсөө нэлээд хэдэн насаар эгчмэд бүсгүйтэй учир ургуулж Мөнгөншагай хэмээх хүүгийн аав ,ээж болоод удалгүй салсан гэдэг.
Өдгөө Мөнгөншагай хүү эрийн цээнд хүрч,ааваасаа ч том эр болжээ. Н.Номтойбаяр нь хүүгээ өөрөөрөө овоглодоггүй бөгөөд,ааваараа овоглодог ажээ. Ийнхүү уншигч та бүхэндээ Мөнгөншагайгийн хувийн зургуудаас сонирхулж байна.Гэтэл эрхэм гишүүн маань хүүгийнхээ тухай ,надад ийм хүүхэд байхгүй хэмээн хэллээ. Ямартай ч өөрийнхөө яс махны тасархайг ,миний хүүхэд биш гэж байхыг бодоход эрхэм гишүүн маань хүүхдээ мартсан бололтой.