Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Ойрын өдрүүдэд их аварга Асашёорюү Д.Дагвадорж Алтангэрэлийн Урангоо гэх шинэхэн найз бүсгүйтэй болсон, тэр бүсгүй нь “Ариун хөгжил трейд”-ийн захирлын охин гэх мэт мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байна.
Харин их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос энэ талаар тодруулахад “Би эхнэрээсээ салахгүй, битгий бүлтэрцгэйгээд бай. Тэгээд ч миний гэргий Г.Тамираа жирэмсэн биш. Бид ихэр хүүхэдтэй ч болоогүй. Магадгүй хэвлэлийнхэнд өөр бичих юм олдохгүй байгаа бололтой" гэв.
Түүнчлэн тэрбээр “Улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой мэдээний хандалт 30-40 хувь. Харин надтай холбоотой мэдээний хандалт 80 хувиас дээш байдаг юм билээ” хэмээжээ.