“Мөрөөдлийн театр” шинэ эмэгтэй гишүүнээр бүл нэмжээ

2013/03/15
Share |
Хүмүүс:
“Мөрөөдлийн театр” шинэ эмэгтэй гишүүнээр бүл нэмжээ

Монголд драмын урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойгоор нэгэн отгон театр үүдээ нээж, өрхөө татсан нь “Мөрөөдлийн театр” юм.Чадварлаг залуусыг эгнээндээ багтаасан тус хамт олон будаг нь ханхалсан шинэ тоглолтоо нээгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл “Мөрөөдлийн театр”-ынхан шинэ гишүүнээр бүл нэмжээ. Түүнийг Намуун гэдэг бөгөөд СУИС-ыг энэ хавар төгсөх ажээ. Намуун нь уншигчдын маань хэзээний танил болж амжсан бөгөөд “Орших уу,эс орших уу?” наадмын 2 дугаар байрын шагналт бүсгүй билээ. Ямартай ч шижигнэсэн залуусаар эгнээгээ бүрдүүлсэн ”Мөрөөдлийн театр”-ынхан  дахин нэг чадварлаг залуу боловсон хүчнээр хүчээ сэлбэлээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!