100 долларын үнэтэй бүсгүй

2013/03/15
Share |
Хүмүүс:
100 долларын үнэтэй бүсгүй

Монголд анх удаа УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин агсан Эдит Пиафын амьдрал, түүний дуулсан дууны тухай өгүүлсэн моно мюзикл маргааш цагаас “Централ Таур”-ын “МОНЕТ” ресторанд тоглох гэж байна.  "Би Эдит Пиаф байна" ганц хүний жүжгээ  жүжгийг Нина Мазурийн зохиолоор тус театрын найруулагч, МУГЗ Б.Баатар найруулж, зураачаар Н.Батбилэг, хөгжим чимэглэлээр Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөх Т.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажиллаж байгаа юм байна.
Ц.Баясгалан энэ жүжгийн эхдээ хаягдаж эцгийн хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирснээр эхлэх бөгөөд түүний дуулсан L Hy mne al amour, La Vie en rose, No je ne regrette, Padam Padam, Marseillaise зэрэг дуунууд дуулагдах ба Mon Lugionnaire, L accordioniste, Sous le ceil de Paris дуу хэрхэн төрөн гарсан тухай өгүүлнэ.
Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч байжээ. Тэрээр 47 наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр тэрний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Түүний дуунууд нь өөрийнх нь хайр дурлалын нэг хэсэг бөгөөд амьдралын гол үндэс нь болж байжээ.
Энэхүү ганцаарчилсан жүжгийг 100 ам.доллараар тоглох юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.