Лэди Гага төрсөн өдрөөрөө Адам Ламбэртийг өшиглөн хөөж гаргав
2011/09/28
Share |

Саяхан дуучин Лэди Гага 25 насныхаа  төрсөн өдрийг тэмдэглэсэн. Мэдээж тэр төрсөн өдрийн баярыг нь хэн нэгэн саваагүй этгээд үймүүлэхийг тэвчээд суух хүн биш. Тэрхүү саваагүй этгээд нь рокер Адам Ламперт буюу “Америкийн шүтээн” тэмцээний оролцогч байжээ. Тэрээр Лос Анжэлэсийн “La Cita” хэмээх ресторанд болсон Лэди Гагагийн хувийн үдэшлэгт урилгагүй зочноор очоод зогсохгүй “яг л мал шиг” аашилж, ширээ сандлууд дээр нь орилон үсэрч байжээ. Мөн тэрээр хана чанга балбаж зохисгүй ааш авар гаргасан тул Гага түүнийг өшиглөн  үдэшлэгээс гаргажээ.

А.Маша.Factnews.mn

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.