Жаран дөрвөн ажилтантай Ч.Уранбилэг захирлын бас нэгэн мөрөөдөл
2011/09/28
Share |

Уяхан туяхан загварын бүсгүйчүүдээс  топ модель Ч.Уранбилэгийг барилгын салбар руу ороход олон хүн гайхаж байсан цаг саяхан. Гэхдээ гайхахаасаа урьтаж “Ээ энэ чадах уу даа” гэж амыг нь асуух хүн бүр ч олон байсан гэдэг. Харин өнөөдөр Ч.Уранбилэг   өөрийгөө боловсруулж, бизнесийн ертөнцөд эрчүүдтэй эн зэрэгцэн дайтсаар мундаг захирал болжээ. Тэрээр  анх арваадхан хүнтэй засал чимэглэлийн групп ажиллуулж байхдаа "Намайг юм хэлэхээр тоохгүй юмаа. Годогносон охин юугаа мэддэг юм гээд голоод байх шиг байна" гэж учирлаж суусан. Гэхдээ л топ бүсгүй  зүрхшээлгүй, өөрийгөө гололгүй ажилласаар барилгын ажлынхаа амтанд орж, өдгөө 64-н ажилтандаа захирлаа хэмээн дуудуулж яваа аж. Мөн брэндийн хувцас гуталнаас илүү хүнд даацын, бетон зуурмагийн машинд нүд унагах болсон Ч.Уранбилэг  барилгын материалын үйлдвэртэй болохыг зорьж байгаа гэнэлээ.

А.Сарнай.Factnews.mn

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.