Сайхан хүүхнүүд баян эрчүүдийг “уургалдаг”
2012/01/23
Share |

Монголын олны танил сайхан бүсгүйчүүд голдуу л халаас зузаан баян эрчүүдийг  сонгодог ажээ. Тэднийг цувралаар хүргэж байна.

Д.Уянгалянхуа  СУИС-ийн оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглон олны танил болсон бол дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн байрыг эзлэн мисс гэдэг нэр хүндтэй алдрын эзэн болж байсан түүхтэй.  Тэрээр Монголын тэргүүн баячуудын нэг “Мак”-ын босс  Д.Ганбаатартай ханилаад уран бүтээл туурвихаа больж гэрийн сайн эзэгтэй болжээ. Тэрбээр саяхан  гуравдахь хүүхдээ  төрүүлжээ. Нөхөр нь түүнд үнэтэй бэлэг барьж хөөр баяр дүүрэн байгаа гэнэ лээ. Удаан хүлээсэн удам залгах хүүг нь төрүүлж өгсөн аж.
Toп модель Д.Пүрэвсүрэн арван жилийн сурагч байхдаа л од болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр  Гоёл наадамд загвар өмсөн дараа жилээс Монголын баячууд дундаа дээгүүр тооцогддог алтны магнат Мянганбаяртай гэр бүл болж “Би Мянгаадаа хайртай” гэж насаар ахимаг нөхрөө сугадан олны дунд гарч жинхэнэ утгаараа олны танил болсон доо.  Алтны магнаттай сууж хөөрхөн охин төрүүлж өгөн эд хөрөнгөнд умбаж байсан ч эр нөхөр нь ард түмний мисс гэх Ариунцэцэгтэй учир ургуулж  төд удалгүй зам замаа хөөх болсон гэдэг. Хараа булаам үзэсгэлэнт бүсгүй Хар хорин захын боссын хүүтэй дотно харьцаатай байсан ч хэтэрхий хартай занг нь тэвчилгүй салсан гэдэг. Түүний ээлжит амрагийг   Ганбаяр гэдэг бөгөөд Ханаду майнз хэмээх алтны   уурхайн эзэн гэнэ.  Тэд сүй тавьж хуримлах сурагтай байна.
Топ модель Пvрэвсvрэнгийн нөхөртэй харьцаа тогтоон гэр бүл салгасан гэж  мисс Ариунцэцэгт таагүйхэн ханддаг хүмүүс олон бий.  “Монгол газар”-ын Мянганбаярт охин төрvvлэн өгч алтны магнат эрийг таван хvvхдийн эцэг болгосон гэдэг. Бэлтэй амраг нь Ариунцэцэгт Зайсан дахь хотхонд 200 саяын vнэтэй байр өгч тусад нь гаргаж,  хадам ээждээ Ланд -200 бэлэглэж нүнжигтэй загнасан юм гэсэн. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй.
Загварын сайхан хүүхнүүд дунд маш хурдан нэр хүндээ олж, бас хурдан загвараас гарсан топ модель бол Т.Баярзул. Тэрээр нэгэн үе загварын хууччуулыг сандаргаж, өвөрмөц төрх, уран чадвараараа гайхуулж явсан.  Тэрээр монголын хэвлэлийн магнат Ц.Балдорж агсны хүү Б.Мөнхтүшигтэй гэр бүл болж гурван хүүхдийн ээж, ухаантай, үзэсгэлэнт гэргийн нөмөр түшгийг үзүүлж яваа. Б.Баттүшигийн хувьд ааваасаа “Улаанбаатар” зочид буудал, “UB Тэрэлж-2” амралтын газрыг өвөлж авсан гэдэг.
“Univerise best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг, үзэсгэлэнтэй бүсгүй  Очгэрэл “Mongolian Beauty” гэгч фотомоделийн тэмцээнээр олны танил болж байсан урлагт хайртай нэгэн.  Тэрээр амьдралынхаа ханиар Монгол Банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбатыг сонгосон юм. Тэд үерхээд ердөө хоёр cap болоод хуримаа хийсэн төдийгүй одоо хоёр ч хүүхдийн аав ээж болжээ.
Цагтаа монголын сайхан бүсгүй тэмцээнд амжилттай оролцож явсан Э.Мөнгөнцэцэгийг Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан гэх нь бий. Түүнийг “Түшиг” их дэлгүүрийн захирал С.Баттүшигийн гэргий гэдгээр нь хүмүүс андахгүй. Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү Г.Баттүшиг АНУ-д боловсрол эзэмшиж ирээд аав, ээжийнхээ бизнесийг уламжлан, брэнд гэх нэр сураг төдий байхад Монголд тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн.
Цагтаа миссийн титэм тэргүүндээ залж байсан МҮОНТ-ийн хөтлөгч Ч.Ичинхорлоо   Батболд гэх эртэй гэр бүл бололцсон ч хувь заяаны эрхээр тус тусынхаа зам мөрийг хөөх болсон. Өдгөө дэлгэцийн сайхан бүсгүй Ичинхорлоо “Оюуны Ундраа” компанийн захирал Амарсайхан хэмээх бэлтэй хүний  цайг чанаж байгаа.
Мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг загварын хүрээнийхэн андахгүй. “Эко констракшн”-ын С.Нямдаваатай хамтран амьдарч байсан тэрээр нэг үе Ерөнхий сайд асан С.Баяртай ч нэр холбогдож байлаа. Харин одоо   УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай гэрлэж байгаа гэнэ.
Мисс, загвар өмсөгч Л.Аззаяа  гадаадад сурахаар явж л дээ. Гэтэл Гүндалай гишүүн өдөр шөнөгүй утас цохиж хайраа илчилсээр гэргийгээ болгожээ. Аззаяа хатагтай нөхрөө улс төрд орсноос хойш бизнесийг нь залгамжилжээ. Дэггүй гишүүн эхнэрээ анх хөөрхөнөө гэж дууддаг байсан бол хайраа гэдэг болсон гэнэ лээ.
Монголын сайхан хүүхнүүдийн нэг жүжигчин О.Энхтуулыгг анх Герман хүнтэй суухад их л олон хүн тааламжгүй хүлээж авч байсан цаг саяхан мэт санагдавч үүнээс хойш олон жил өнгөрч. Клаус хэмээх  бэлтэй Герман эртэй ханилж, үр хүүхэдтэй болж, сайхан амьдарч байгаа О.Энхтуул Германд ажиллаж амьдраад гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ зун Клаусын гэр бүлийнхэн Монголд амарч, жүжигчин О.Энхтуул “Гэр” уран сайхны кинонд тоглоод буцсан.
1 - 0

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.