Монгол хүүхдүүд Майкл Жорданаар хичээл заалгах гэнэ
2013/07/31
Share |

Домогт сагсчин Майкл Жордан монгол хүүхдүүдэд сагсан бөмбөг заах гэнэ. Тодруулбал, “СБЛ Хасын Хүлэгүүд” клубээс сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудад ээлжит бэлэгээ задлаж байгаа аж. Учир нь тус клубээс Майкл Жорданы нэрэмжит “Flight School Academy”-тай холбоо тогтоон хамтарсан үйл ажиллагааг явуулахаар болсон байна. Энэ хүрээнд эхний ээлжинд Лос-Анжелосын Санта Барбарад 10 хоногийн турш үргэлжлэн явагддаг Майкл Жорданы зуны кэмп-д  9 – 18 насны сагсан бөмбөг тоглодог сонирхдог хүүхэд залуучуудыг явуулахаар болжээ. Уг Кэмп-д дэлхийн өнцөг булан бүрээс орон орны сагсан бөмбөг сонирхогч, хүүхэд залуус хамрагддаг гэнэ.


Хөтөлбөрийн үеэр Майкл Жордан өөрөө ирж сургалтанд хамрагдаж буй хүүхэд залууст үнэтэй сургамж зөвлөгөө өгч, хичээл заах юм байна. 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.