Samsung Electronics компани Монголын кино урлагт хамтран ажиллаж байна
2014/11/14
Share |

Сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж олон шинэ уран бүтээлүүд төрсөөр байгаа билээ. Тэр хэрээр монгол кино сонирхогчдын тоо ихэссээр байна.

Үүний нэг жишээ нь дэлхийн брэнд "Samsung Electronics" компани Монголын кино урлагийнхантай хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, "Рэд фильм" кино компани болон "Самм" энтертайментийн хамтран бүтээж байгаа "Саарал хүн" бүрэн хэмжээний уран сайхны кинонд "Samsung Electronics" компанийн "Galaxy Note 4" брэнд хамтран ажиллахаар болсон байна. "Саарал хүн" уран сайхны киноны ерөнхий найруулагчаар найруулагч САММ ажиллаж байгаа ба гол дүрүүдэд загвар өмсөгч Амгаланбаатар, жүжигчин Ууганбаяр, Мишээл, Адъяа зэрэг Монголын кино урлагийн шилдэг залуу уран бүтээлчид тоглож байгаа юм. Киноны нууцаас задлахад зураг авалтыг маш өвөрмөцөөр хийж байгаа бөгөөд зураг авалтын зарим хэсгийг "Samsung Galaxy Note 4" утасны камерыг ашиглаж хийсэн байна. "Саарал хүн" УСК нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.