Уран бүтээлээ индиго хүүхдүүдэд зориулдаг Н.Сүндэрьяа иогийн багш болжээ
2015/06/19
Share |


Этгээд өвөрмөц төрхөөрөө бусдаас ялгардаг дуучин Н.Сүндэрьяа уран бүтээлээ индиго хүүхдүүдэд зориулдаг. Өөрийнхөө нэрээр нэрлэсэн түүний хамтлагийн дуунуудыг олон нийт  таашаадаггүйн учир нь ирээдүйн хүмүүст зориулагдсан учраас тэр хэмээн өөрөө тайлбарладаг юм билээ. Өдгөө 20 гаруйхан настай ч тэрээр амьдралыг арай өөрөөр хардаг. Зураг зурж, дуу зохиох хоббитой рок дуучин бүсгүй олон жил бясалгалаар хичээллэж байгаа бөгөөд  Шри Шри Их сургуульд мастер хамгаалахаар суралцаж байгаа юм. Сурсан мэдсэнээ сонирхол нэгтнүүддээ хүргэхийг зорьж Монголд иогийн курс хичээллүүлж өөрөө багшилж байна. Олны хараанд өртөж од болохыг чухалчилдаггүй тэрээр санасан бодсоноо эрс шулуун хэлчихдэг болохоор түүнийг ойлгох хүн тун цөөхөн. Дашрамд сонирхуулахад энэ сарын 21-ний өдөр Олон Улсын Иогийн өдөр тохиох гэнэ. Эл өдөр Монголын иогичид Чингисийн талбайд  цугларч бясалгал хийхээр болжээ. 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.