Toyota компани шинэ загварын Приус машинаа танилцууллаа
2015/09/10
Share |

Тоёота компани 4 дэх үеийн 2016 оны Приус загвараа Лас Вегас хотноо танилцууллаа. Шинэ загварын Приус өмнөх үеээсээ 10% аар бага бензин зарцуулна гэсэн тооцоо гаржээ.

 


Мөн Toyota Safety Sense - явган зорчигчидоос сэргийлэх төхөөрөмж болон full-speed dynamic cruise буюу автомат хурд баригч систем нь замын хөдөлгөөнд оролцох үед таны хурдыг мэдрэгч ашиглан автоматаар тохируулах бөгөөд түгжрээнд хүртэл зогсох боломжтой төхнологи суурилуулж өгсөн аж.


Их гэрэлний хувьд LED болсон ба холын гэрэл рүү автоматаар шилжих горим мөн нэмэгдсэн.

 


Маш хурц спортлог төрхтэй, ямар ч хүний харц булаахаар загвар дизайнтай болсон ба өмнөх загвараас шинэ загвар 60 мм буюу 6 см урт 1.5 см өргөн 2 см намхан болж салоны зай болон тээшний зай нэмэгдсэн байна.

 

photonews.mn

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.