Л.Мөнхбаясгалан: Хувьсалынхан хулгай хийсэн бол хүлээн зөвшөөрөх ёстой
2016/03/25
Share |

“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” УСК гарсан даруйдаа олон хүний сайшаалд нийцсэн. Харамсалтай нь тус киноны гол зангилаа болох “Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” гэх дөрвөн мөрт шүлэг өдгөө ч асуудал дагуулаад байгаа. Учир нь яруу найрагч Х.Тэргэл тус продакшн миний аавын хүүхдүүдийнхээ нэрийг оруулж бичсэн шүлгийг зөвшөөрөлгүй ашигласан гэсэн боловч “Хувьсал”-ын энэ бол хулгай биш гэж зөрсөөр өнөөдрийг хүрч өдгөө шүүхийн хаалга татаад буй. Сэтгүүлч Мөнхбаясгалангийн хийдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр тус продакшны жүжигчин Ганцэцэг орохдоо энэ бол санамсаргүй давхцал байсан гэх утга бүхий тайлбарыг хийсэн нь яруу найрагч Х.Тэргэлийн уур, бухимдлыг ихээхэн хүргэсэн гэхэд болно. Харин энэ талаар сэтгүүлч Мөнхбаясгалан ийнхүү бодлоо бичиж, цахим ертөнцөд нийтэлжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан :

“ХУВЬСАЛ”-ЫН ХУЛГАЙ БА ЦЕНЗУРГҮЙ,МН

Яруу найрагч Хулганайн Тэргэл “Хувьсал” продакшнтай заргалдаад удаж байна. Тэд “Зүрхээр наадагч” кинондоо Х.Тэргэлийн аав Хулганай агсны “Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” хэмээх шүлгийг нь зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн байдаг. Хулганай агсан дөрвөн хүүхдийнхээ нэрээр холбож бичсэн энэ дөрвөн мөрт шүлгийг “Зүрхээр наадагч “ кинонд яг тэр чигээр нь аваад хэрэглэчихсэн нь үнэн. Яруу найрагч бүсгүй энэ тухай удаа дараа сануулахад уучлал гуйлгүй харин ч өөрсдөө зохиосон мэт зүтгэсээр өдгөө шүүхийн хаалга татчихаад байгаа. “Зүрхээр наадагч” киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн гэдэг. Тиймээс энэ бол санаандгүй давхцал байсан хэмээх. ... Уучлаарай, тийм биш ээ найзууд аа. Хүний оюун ухааны бүтээлийг соёлт ертөнц хайрлан хамгаалж дэмжсээр ирсэн. Дэлхий дахинаа ийм жишигтэй юм. Тийм болохоор Яруу найрагч Х.Тэргэлийн зөв. Хэрэв би Х.Тэргэл найрагчийн оронд байсан бол тэнгэрийн оронд одсон хайрт эцгийнхээ оюуны өмчийн төлөө энэбайтугайг хийх байсан. “Хувьсал” продакшны жүжигчин МУСТА Д.Ганцэцэг миний хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо мөн энэ тухай ярьсан нь Х.Тэргэл найрагчийн хувьд эмзэг сэдэв байжээ. Тэрбээр сэтгэгдэлээ бичсэнд зарим хүмүүс дургүйцэж доромжилсон байхыг харлаа. Яагаад үнэн зүйлийг бичсэний төлөө, аавынхаа оюун санааны өмчийг үрийн хувьд өмчлөх гэсэн Х.Тэргэл найрагчийн буруу гэж. Харин “Хувьсал”-ынхан хулгай хийснээ хүлээгээд уучлал гуйгаад шаардлагатай бол нөхөн төлбөр төлөх ёстой. . Монголын кино ертөнцөд үзэгч олны оюуны мэлмийн өмнө нэгэнт л ил гарч зүрхэлсэн бол түүн лугаа буруугаа хүлээж сурах ёстой. Цаашдаа олон түмэнд сургамж болог. Энэ тухай бичихдээ өөртөө тохиолдсон нэг зүйлийг бичихгүй өнгөрч чадашгүй нь. Цензургүй,мн буюу tsenzurgui.mn сайт бол мөн л оюун хулгай юм. Цензургүй гэдэг үг орсон болон энэ үг оролцсон сайт, сонин, нэвтрүүлэг, телевиз бүр цөмийн пуужин ч ч бай оюуны өмч болон барааны тэмдэгтээр миний бие эзэмшдэг билээ. Энэ сайтыг ажилуулагсад нь сэтгүүл зүйд би л гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн хүмүүс. Тэд миний оюуны өмчийг хулгайлсанаа өдий хүртэл үл тоов. 2015 оны 8 сард би анхааруулсан ч надаас ядаж уучлал гуйсангүй өнөөдрийг хүрэв... Тиймээс би “Цензургүй,мн” сайтыг хаалгах хүсэлтээ өгөхөөр сэтгэл шулуудсан.... ОЮУНЫ ӨМЧ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ҮНЭТ ӨМЧ МӨН БИЛЭЭ.

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.