Мөнхбаясгалан: Надад төлөх мөнгөө элэг шилжүүлэн суулгахад зориулаарай
2016/03/28
Share |

Сэтгүүлч Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан миний нэвтрүүлэгч орж сонгуулийн сурталчилгаа хийх хүмүүс надад мөнгө төлөлгүй тэр мөнгөө элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх хүмүүст зориулаарай гэсэн уриалгыг бичжээ. Түүний бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

НАДАД ТӨЛӨХ МӨНГӨӨ ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД ЗОРИУЛААРАЙ

Энэ жил ХСҮТ-д хорт хавдартай элгийг тус эмнэлэг дээр Энэтхэгийн JAVPEE эмнэлэгтэй хамтран шилжүүлэн суулгах гэж байна. Хагалгааг Ж.Чинбүрэн эмч хийх бөгөөд тэдний багийхан энэ хагалгаанд бэлтгэж тун амжилттай ажиллаж байгаа. Эмч мэргэжилтнүүд маань эхний 20 хагалгааг үнэгүй хийнэ гэнэ. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг гадаадад очиж хийлгэхэд доод ханш нь 60-70 сая төгрөг болдог гэнэ. Хэрэв энэ хагалгааг бид Монголдоо нутагшуулж эхний 20 өвчтөнд амжилттай хагалгаа хийж чадвал сайн шүү дээ. ХСҮТ энэ хагалгаанд сүүлийн 5 жил бэлдэж эмч нараа сургаж гаднаас мэрэгжилтнүүд урьж лекц хийж сургалт явуулсаар ирсэн. Харин одоо 20 хүнд үнэгүй хагалгаа хийж, шаардлагатай тоног төхөөрөмж авахад барагцаагаар тэрбум төгрөг шаардагдах ажээ.... Тиймээс миний бие ийм нэгэн ажил сэдэв. Сонгууль болох гэж байна. Телевизийн нэвтрүүлгүүд сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг төлбөртэйгөөр оруулдаг нь нууц биш. Тиймээс миний хөтөлдөг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохыг хүссэн эрхэм зочид надад биш энэ хагалгаанд зориулж мөнгөө хандивлаарай. Мэдээж контент нийлүүлж буй гэрээнийхээ дагуу С1 ТВ үнийн дүнгийн тодорхлй хувийг авах ёстой. Харин сэтгүүлч надад оногдох хувиа хавдартай элэг шилжүүлэн суулгах гэж буй үндэсний энэ багд өгчихөөрэй. Надад хуулгаа авчраад өгчихөд л болно гэж бодлоо...Сонгуулийн усратлчилгаандаа зориулж буй таны мөнгө буяны үйлсэд зориулагдана. Энэ өвчнийг биеэр мэдэрч туулсан хүний хувьд ийм нэг санаа сэдлээ... Бурхан болсон ижийд минь хагалгаа хийсэн энэ эмнэлгийн ажил үйлс өөдрөг байх болтугай...

 

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.