Азийн хөгжлийн банк төслийн хөрөнгийг үргүй зараад байна уу, Дорноговийн удирдлагууд мөнгийг нь идээд байна уу
2016/03/28
Share |

 Дорноговь аймгийн Засаг ноён аймгаа хөгжүүлнэ, сайхан амьдруулна гэж төлөвлөгөө ярьж хуурсаар 8 жилийг нэгэнтээ үджээ. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг гэх эрхмийн “но”-той, ноцтой үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр...

 “Шинэ Сайншанд” суурьшлын бүсэд  Азийн хөгжлийн банкны 1,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2 км хатуу хучилттай автозамын ажлыг  "Ди Вай Кей Би" ХХК гэх  автозамын компани, туслан гүйцэтгэгч “АЗТТТ”-иар  гүйцэтгүүлэн 2015.11.10-нд тууз хайчлан хүлээж авчээ.

Авто зам бол хүний амь нас, эрүүл мэнд, хот төлөвлөлттэй холбоотой чухал бүтээн байгуулалт юм. Одоо үед чанар стандартын шаардлага хангасан нэг км замыг хөдөө орон нутагт 350 сая төгрөгөөр барина гэсэн тооцоо байдаг бол яг энэ зам дээр 700 сая төгрөгөөр чанартай зам барих боломжтой. Гэвч “шинэ суурьшлын бүс” гэх чамин нэртэй энэ газарт баригдсан зам нь Азийн хөгжлийн банкны 1,5 тэрбум төгрөгөөр боссон ч эвдэрхий, шороон нь асгарсан зам болсон гэдгийг нутгийнхан ам дамжин ярьсаар.

Азийн хөгжлийн банкны төслийн хөрөнгийг Засаг ноён П.Ганхуягийн ганган үзэгний мөрөөр үр ашиггүй урссаар байхад Дорноговьчууд түүнийг цаашид эрхлүүлсээр байх уу? гэсэн асуулт эндээс гарч ирж байгаа юм байна. Замд хяналт тавих ёстой. Аймгийн автозамын газар, Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар нь П.Ганхуягийн гар хөл болж, хуулийн дагуу хяналт тавьж чадаагүйгээс чанаргүй зам бий болсоныг дэд шатны байгууллагууд нь анхааралдаа авч, дахин шинэчлэн засварлахыг аймгийн иргэд шаардаж байна.

 

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Saihan l zam bolson shuu dee. tanai site hud yum baina.
2016-03-28 16:04:07
ter zam ruu n ochij uzsen uu. Manai huduu ger tiishee baidag yum bi tolio hagalsan Arai denduu bn lee
2016-03-29 09:40:10
Tor tushej bgaa hun jhn uhaantaihan bai l daa. Dandaa l ner end tend muugaar yawj bh yum Hiij bgaa uildeldee hinalt tavij ajillaalaach
2016-03-29 09:41:26
els shig shoroo hiiseed barag odoo doodoh shoroo n garch irj baina lee dee
2016-03-29 16:06:57
ene Gankhuygiig shorond hii
2016-03-29 19:49:05
хийвэл хийсэн шиг хий
2016-03-30 08:50:11
er ni bol aimgiin udardlaguud mongonii huudiinuud shde
2016-03-30 11:40:09
Төсвийн мөнгийг идэж болно оо. Гэхдээ арай дэндүү идэх юм аа. Энэ Ганхуяг ба түүний нөхөдийн шунал хэрээс хэтэрч байна. Сонгуулиар эд нарыг унагаагаад бүх идсэн уусныг нь шалгуулах хэрэгтэй. Юу ч үгүй байсан баагий нар өнөөдөр бүгд хот хөдөөгүй байртай, машинтай болсон ш дээ. Төрд очсон хүмүүс нь бидний нүдэн дээр л баяжаад байх юм.
2016-03-30 16:29:56
dornogovi hugjuugvi shvv
2016-03-30 16:43:08
ГАНЦААРАА ИДЭЭГҮЙ БАЙХАА ГАНБААТАР ГАЛБАДРАХ ХОЕРТОЙ ХУВААЖ ИДСЭН ГЭЖ ЗАМ ХИЙСЭН НӨХӨДҮҮД НЬ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ
2016-03-30 19:38:01
muusaan luivarchid
2016-04-01 13:57:55
hamsaatnuudaaraa idsen hervee ednuus dahij garwal manai aimag balgas boloh bhdaa
2016-04-01 13:58:44
Идэш нь хэрээс хэтэрч байна. Энэ бүгдийг хууль цагдаагаар шалгадаг газраара нь шалгуулмаар байна. Новш гэж ямар нь ингээд идэж уугаад ямар нь ингэж чүүтэй айтай идлэх хоолоо зогоодгийн бэ
2016-04-01 14:08:49
Ene bas arai zam bolson shuu. dahij huchilt muchilt hiivel taarna.
2016-04-01 14:10:39
l7eclbdasyfojjyovr, [url=http://bbprpqmxmfmy.com/] bbprpqmxmfmy[/url], [link=http://sgsurztmzkvu.com/ ]sgsurztmzkvu[/link], http://pircnvdwiyim.com/
2016-06-18 01:39:19
I don”t know what you are saying leading albion online gold seller at upalbion
2016-08-15 19:02:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.