Жүжигчин А.Ганчимэгийн адил хувьсал хийсэн бяцхан охинтой танилц
2016/03/29
Share |

"Ганчимэг гэж хүнд байж болох бяцхан авьяасыг, хичээл зүтгэлийг, хүч хөдөлмөрийг бүгдийг нь шавхаж гаргаж чадсан. Цаашид ч шинэ шинэ бүтээл дээр би улам хөгжинө, илүү ихийг хийхийг зорих болно. Эрэгтэй хүний дүр гэхээр л үсээ хусаад, эрэгтэй хувцаслаад л бүтчихдэг зүйл биш. Алхаа гишгээ, байгаа байдал, үйл хөдлөл, нүдний харц, хоолойн өнгө гээд эрэгтэй хүнийг тодорхой хугацаанд судалсан. Би л гэхэд гаднах төрхөөрөө ч, хоолойны өнгөөрөө ч тэр их эмэгтэйлэг хүн шүү дээ" хэмээн өөрийн бүтээсэн Тайвангийн талаар ийнхүү хуучилжээ.

Жүжигчин А.Ганчимэгийн бүтээсэн Тайван гэх хүүгийн дүрийг бүтээхийн тулд урт үсээ тайруулсан. Тэгвэл 33-р дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч Г.Золзаяа охин Тайван хүүгийн бага насанд тоглохын тулд урт гэзгээ мөн л тайруулжээ. Тэрбээр МХО-ны Нямсүрэн багштай Драмын дугуйланд явдаг юм байна. Маш олон хүүхдүүдээс шалгаран үлдэж энэхүү кинонд тоглосон гэнэ.

dorgio.mn

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eregtei huuhed oldoogui mu
2016-03-29 10:03:57
Sain jujigchin
2016-04-07 11:53:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.