55 насандаа гурван ихэр хүүхэд төрүүлжээ
2016/04/07
Share |

Их Британид 55 настай эмэгтэй үр шилжүүлэн суулгаж, гурван ихэр хүүхдийг амжилттай төрүүлсэн байна. Түүний үр суулгах, амаржих ажиллагаанд нийтдээ 21 мянган доллар зарцуулагдсан бөгөөд мөн тэрбээр төрөх хүүхдүүддээ залуухан харагдахын тулд нүүрэндээ үрчлээ арилгах тарилга хүртэл тариулжээ. Үр суулгах ажилбарыг Их Британийн нутаг дэвсгэрт 42-оос доош насны эмэгтэйчүүдэд хийдэг бөгөөд эмч нар 55 настай бүсгүйг төрөхөд нь их айсан ч хийсвэр хийх замаар эрүүл саруул төрүүлж, гурван ихэр хүүхдийг нь өлгийдөн авсан байна. 55 насандаа гурван ихэр хүүхдийн ээж болсон эмэгтэй дөрвөн хүүхэд, гуван ач зээтэй бөгөөд 40 настай найз залуутай гэнэ.

Их Британийн Линкольншир гүнлигийн оршин суугч 55 настай эмэгтэй тус улсын гурван ихэр хүүхэд төрүүлсэн хамгийн өндөр настай ээж болжээ. Тэрбээр хиймлээр үр шилжүүлэн суулгах, амаржих ажиллагаанд нийтдээ 21 мянган доллар зарцуулсан байна. Шэрон Каттс гэдэг энэ эмэгтэй Кипр арал дээрх нэгэн туршлагатай эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулах ажилбарыг хийлгүүлсэн аж.

Их Британийн нутаг дэвсгэр дээр ийм ажилбарыг 42-оос доош насны эмэгтэйчүүдэд хийдэг юм. Эмч нар айж, түгшиж байсан ч Каттс бүсгүй хийсвэр хийлгэх замаар эрүүл саруул гурван хүүхэд төрүүлж чадсан байна. Хүүхдүүд нь түүнийг залуулаг байдалтайгаар хараасай гэсэндээ энэ эмэгтэй амаржихаасаа өмнө нүүрэндээ үрчлээ арилгах тарилга хийлгэжээ. Энэ эмэгтэй дөрвөн хүүхэд, гурван ач, зээтэй гэнэ. Мөн тэрбээр 40 настай эртэй үерхэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/67782.shtml#sthash.G4XkpHIb.dpuf
1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
7 huuhedtei bolj bgamu
2016-04-18 19:44:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.