Гэр бүлийнхээ хөргийг биедээ “шингээсэн” А.Чингүүний нууц задарлаа
2017/02/22
Share |

Мисс Ч.Содтуяагийн экс нөхөр гэдгээрээ одоо хэр нь “овоглогдож” явдаг загвар өмсөгч А.Чингүүн хоёр дахь амьдралаа зохиосноос хойш шал өөр хүн болсон гэдэг. Баян айлд хүргэн орж, томоохон зочид буудлын эзэн болоод байгаа тэрбээр амьдралын аз жаргалыг одоо л мэдэрч байгаагаа гайхуулдаг. Сайхан царай, булчинлаг биеэ жигтэйхэн торддог шигээ хайртай гэргийдээ үргэлж сюрприз барьдаг гэх А.Чингүүн саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад байгаа.

Эхнэрийнхээ хөрөг, хүүгийнхээ нэрийг биедээ шивүүлсэн мань эр гэр бүлийнхээ шинэхэн гишүүний хорвоод мэндэлсэн цаг, нэр усыг нь хүртэл тэр дор нь “мөнхлөөд” авчээ. Ийнхүү фитнесс клубт охид хүүхнүүдийг анхаарлыг эрхгүй татдаг сайхан биеэ гэр бүлийн хөрөг болгох дөхөөд байгаа түүнд ганцхан шивээс нь л таалагддаггүй гэсэн.

Энэ нь түүний гарын булчинд байх үхрийн толгойны дүрс бөгөөд анхандаа луу шивүүлэх зорилгоор эхлэлийг нь тавьсан ч гүйцэд хийлгэж амжаагүй юм байх. Тиймээс хөөрхий “луу”-гаа үхэр болгон өөрчилж, гэр бүлийнхээ хөргийн хажууд зүгээр л нэг билэг тэмдэг болгон үлдээжээ. Ийнхүү булчинлаг эрийн нууц задарч, үхрийн дүрстэй шивээсийг нь хараад шоолдог хүмүүс цөөрчээ.

Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.