Т.Номин-Эрдэнэ “Төрцөн модел” гэж хэлсэн үгэндээ тайлбар хийв
2017/03/08
Share |

"Mongolia`s Next Top Model"нэвтрүүлгийн шилдэг 3 оролцогчоор, Б.Цэрэндолгор, Ю.Балжидмаа, Т.Номин-Эрдэнэ нар шалгарч үлдээд байгаа билээ. Тус нэвтрүүлгийн яван чангарсан оролцогчийн нэгээр нэрлэгдээд байгаа Т.Номин-Эрдэнэ өөрийгөө “төрчихсөн модел” гэж хэлснээсээ болж цахим ертөнцөөс багагүй шүүмжлэл хүртээд байгаа юм. Тэрээр хэлэхдээ: "Оройн мэнд, Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярллаа. Сүүлийн үед маш их шүүмжлэл ирж байгаа. Хэтэрхий биеэ тоосон, өөртөө бардсан, их зантай гэх мэт зүйлсийг их сонссон. Бас өөрийгөө сүүлийн үед өөрчлөгдөж байгааг анзаарсан. Магадгүй гэнэт шал өөр орчин хүлээж авсан болохоор юм болов уу гэж бодож байна.Гэхдээ та бүхэндээ буруу ойлголтыг залруулж өөрийнхөө яг юу бодож явдгийн бага ч болтугай ойлгуулахыг хүсч байна. Миний бодлоор хүг үргэлж өөрийгөө хурцалж, өнгөлж, сайжруулж байх хэрэгтэй гэж боддог. Өчүүхэн амжилтандаа ханаснаар тухайн хүнийг цаашид өсч дэвжих хөжглийн төгсгөл ирдэг гэж ойлгодог. Тиймээс өөрийгөө дотроо үргэлж голж, хурцалж улам ихийг шаарахыг хичээдэг.

Төрцөн модел гэдэг утгыг би багаасаа өөрийн гэсэн ертөнцтэй, бусдаас өвөрмөц, Монголынхоо нэрийг гаргасан мундаг модел болохыг хүсч мөрөөдөж явсан болохоор энэхүү моделийн хатуу бөгөөд гайхалтай амьдралийн төлөө хичээхээр зориглохоор төрсөн юм шиг тийм л их хүсэл мөрөөдөл дотор минь дүрэлзэж байдгийг зүйрлэж хэлсэн юм шүү. Тэгээд одоо үлдсэн хугацаандаа хамаг хүч бололцоогоо дайчилж оролцноо. Дэмжиж байгаа хүмүүёийнхээ итгэл найдварыг алдахгүйн тулд үргэлж зүрх сэтгэлээрээ хичээсээр байх болноо. Хүн болгон алдаж энддэг. Гол нь өөрийнхөө алдаанаас суралцаж, алдаагаа давтахгүй байх нь чухал" гэв. 

 

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.