Дуучин A Cool хулгайн дуугаа “амьдаар” дуулж, хэлний мэдлэгээ харуулна гэв
2017/04/13
Share |

The Weekend-ийн "i feel it coming" дууг коверлэн дуулж, өөрийн цахим хуудсанд оруулсан биш олны хэл амны бай болоод байгаа дуучин A Cool ёстой голдоо ортол гомджээ. Хэн нэгний хит болгосон дууг хэний ч сонсохооргүй хачин юм болгоод орхидог гэх хатуухан шүүмжлэлийн араас “Хэлний мэдлэг тааруу, дуудлага нь хатуу байхад л гадаад дуу хулгайлж явах юм. A Cool биш A Cover гэж нэрлэвэл таарна” гэх зэргээр түүнийг тавлаж доромжилсон үгс цуварч өгсөн.

Тэр ч байтугай, цахим ертөнцийнхөн “Амьдрал A Cool-ыг дуул гэлээ. Ард түмэн сонсоод боль гэлээ” хэмээн хошигносон нь мань хүний дургүйг хүргэж Хууль зүйнд сайдад хүртэл өргөдөл гаргахад хүргэсэн гэдэг. Гэвч энэ нь “Даарин дээр давс” гэгчээр юм болгож, дуучин залууд “Гонгинуур” гэх хоч зүүсэн хүмүүс элдэв янзын онигоо гаргахаа зогсоосонгүй. Аргаа барсан A Cool саяхан “Тарагтай боов” нэвтрүүлэгт оролцож, өөрт нь тулгараад байгаа хүндхэн асуудлын талаар ингэж ярьжээ.

Тэрбээр хөтлөгч, дуучин А.Хишигдалайд “Би уг нь тэр дууг хулгайлж дуулаагүй. Тэгээд ч миний гадаад хэлний дуудлага тийм муу биш. Англиар ойр зуурын хүрээнд бол тун дажгүй ярьчихна. Намайг янз бүрээр доромжлуулахад хүргэсэн тэр дуугаа удахгүй болох тоглолтынхоо тайзан дээр “амьдаар” дуулна. Тэр үед хэн болохыг минь харна биз. Тэгж хүний мууд дурлаад байгаа хүмүүс нь ирж үзээрэй” гэж хэллээ. Энэ сарын 20-нд болох “World A Cool” тоглолтоороо хэн гэдгээ харуулахаар шазуур зууж яваа түүний хувьд их л хичээж буй бололтой.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.