Танигдахааргүй болтлоо таргалж, намба сууж “хөгширсөн” мисс Б.Гантогоо
2017/04/13
Share |

“Miss Mongolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан сайхан бүсгүй. Дэлхийн мисст өрсөлдсөн гоо бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр “Мисс, аялал жуулчлалын холбоо” хүртэл байгуулж байлаа. Нэг үе дүүргийн засаг даргын туслах залуутай хамт амьдарч явсан ч хайрт “нөхөр” нь цаанаа гэр бүлтэй нэгэн байсныг мэдээд удалгүй салсан гэлцдэг.

Тиймээс хэсэг хугацаанд ганц бие явсны дараа өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах залуутай ханилж, хөөрхөн охины ээж болсон. Хувийн амьдралынхаа талаар ихэд нууцалдаг мисс Б.Гантогоо нөхөр охиныхоо хамт авахуулсан зургаа өөрийн цахим хуудсанд тавихдаа “Энэ миний гэр бүл биш. Би зүгээр л найзынхаа нөхөр хүүхэдтэй хамт авахуулсан юм” гэж тайлбарлаж байлаа.

“Найз”-ынхаа нөхөртэй их л дотно сууж, цамцыг нь хүртэл өмсөх дээрээ тулсан түүнийг  сайн таних хүмүүс “Хартай нөхрийн гарт зовж яваа хүүхэн дээ” хэмээн шүүрс алдсан нь бий. Гэвч тэрбээр “Нөхөр маань хардаж, зоддог гэвэл эндүүрэл шүү. Би зүгээр л аз жаргалтай, сайхан амьдарч яваа эмэгтэй” гэж итгүүлэхийг оролдсон. Тэрбээр өнгөрсөн жил дахин нярайлсан гэх бөгөөд нэлээд жин нэмж, овор суусан нь илт. Бэлтэй эрийн хартай занд дарагдаад төдийлөн олны өмнө ил гарахаа больсон мисс бүсгүй ингэтлээ намба сууж, наснаасаа илүү овортой харагдах гэж дээ.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.