Эсрэг дүрийн “хатан хаан” Г.Отгонцэцэг нялх хүүгийнхээ царайг харууллаа
2017/04/13
Share |

Гоо сайхны мэс засал хийлгэснээ хэнээс ч нуудаггүй жүжигчин Г.Отгонцэцэг сүүлийн жилүүдэд эсрэг дүрийн “хатан хаан” болтлоо дэлгэцийн бүтээлд хүчин зүтгэсэн. УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэж явсан тэрбээр хэр баргийн залууг тоож хардаггүй бардам нэгэн гэлцдэг. Ямар сайндаа л, өөрийг нь долоон жилийн турш эргүүлсэн залуугаас уучлалт гуйсныхаа дараа “Зарим эрчүүд арай л дэндүү. Тоглолтын дараа янз бүрийн бэлэг сэлт илгээж, сайхан урмын үгс хайрлаж явснаа гэнэтхэн л уулзая, учрая гэдэг.

Тэгээд татгалзсан хариу сонсохоороо уурлаж бухимдаад “Хүний хайр ивээл мэддэггүй тэнэг хүүхэн” гэхийг нь яана. Жаахан юм өгчихөөд араас нь нэхэл хатуу байх муухай” гэж хэвлэлд ярьсан удаатай. Тиймдээ ч элдэв болзол тавьж хайрладаг эрчүүдээс зайгаа барьж, багагүй хугацаанд ганц бие явсныхаа дараа нэг л өдөр Америк орныг зорьсон билээ. Энэ нь ч цаанаа учиртай.

“Акапелла” хамтлагийн дуучин, жүжигчин Б.Одбаяртай ханилж, алс холын оронд хамтдаа амьдрахаар төлөвлөсөн тэдний дурлалын романс хэдхэн сарын өмнө олонд дэлгэгдсэн. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэн, хөөрхөн хүүтэй болсон жүжигчин бүсгүй маань ч олны хэл амнаас төвөгшөөн хэрэндээ л нуугдсан. Урьд нь эхнэр, хүүхэдтэй байсан жүжигчин Б.Одбаярын хувьд олны танил хүүхнүүдтэй хэд хэдэн удаа нэр холбогдсоны дараа эцсийн сонголтоо хийсэн нь энэ. Харин тэд өдгөө хүүгийнхээ зүс царайг нууцлахаа больж, хайр сэтгэлийн харилцаагаа албан ёсоор ингэж зарлалаа.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.