Ноён Бондгорын эхнэр “Бид хоёрын сексийн асуудал тийм гайхмаар байна уу”...
2017/04/13
Share |

“Хүүхдийн элч дуучин” өргөмжлөлтэй Ноён Бондгор өөрийг нь олонд таниулсан урлагийн нэрнээсээ татгалзаад дуучин Ц.Амарбаяр нэрээ бататгахыг хүсэх болсон. Чинээлэг айлын эрх хүү гэгддэг тэрбээр УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн хуурай дүү гэгдэн урлагийн тайзнаа хөл тавьсан төдийгүй өнгөрсөн хугацаанд чамгүй олон сонсогч фэнүүдтэй болжээ. Дуулахын хажуугаар караоке, ресторан, паб ажиллуулан чамлахааргүй мөнгө олчихдог бизнесмэн залуу маань царайлаг эхнэрээрээ ч хальт гайхуулаад авсан.

Түүний эхнэр Б.Золзаяагийн хувьд, МУГЖ С.Жавхлангийн эхнэр болох Г.Эрдэнэчимэгтэй мөн л хуурай эгч дүүс болтлоо дотноссон бөгөөд үйл мэтгэж, уран цэцэн үгс урсгах “эрдэмд” шамдан суралцаад байгаа. Үндэсний хувцас гоёлыг эрхэмлэж, будаг шунх хэрэглэхээ больсон тэрбээр нэгэнтээ өөрийн цахим хуудсанд ийнхүү бичжээ.

“Намайг дуучин Г.Эрдэнэчимэгийг дуурайж, хуулбарлалаа гэх хүмүүс цөөнгүй байх шиг байна. Би тэгж бусдыг дуурайж явдаг хүн биш. Бас намайг нөхрийнхөө хөрөнгө мөнгөнд дурлаж суусан гэж байна лээ. Сексийн хувьд, таарч тохирохгүй ч гэнэ үү. Бид хоёрын сексийн асуудал тийм гайхмаар байна уу. Ямар ч гэсэн, бид хоёрт болоод л байдаг юм. Хувийн амьдрал маань бусдад хамаагүй” хэмээн бухимдсан тэрбээр дуучин нөхөртөө фитнессээр хичээллэхийг зөвлөж, хамтдаа жингээ хасна гэдгээ амлажээ.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.