Мисс Э.Сэлэнгэ. Испани эрээсээ салсан, шинэ найз залуу хайж байгаа
2017/04/13
Share |

Эхээс төрсөн зүс царайгаа голж, мэс заслын ширээн дээрээс дахин төрөхийг хүссэн олны танил хүүхнүүдийн эгнээнд мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэ ч бас багтсан. Загварынхан дотроо этгээд ч гэмээр зан араншинтай, өвөрмөц дүр төрхтэй энэ бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд цахим ертөнцөд ихээхэн танигдсан нэгэн. “Дэлхийн мисс”-т хүртэл оролцож явсан нэр хүндээ умартан гадаадын порно сайтад нүцгэн шалдан зургаа авахуулан, эротик бичлэг хийлгэсэн түүнийг шүүмжлэх хүн ч цөөнгүй бий.

Баян бизнесмэн эрийн хүүтэй харь оронд хамтран амьдрахаар төлөвлөж байсан ч, дотны найз бүсгүйдээ амрагаа алдсан тэрбээр анхны хайр нь бүтэлгүйтсэний дараа хэд хэдэн эртэй нэр холбогдоод амжсан. Харин өдгөө гоо сайхны мэс засал хийлгэж, урьдынхаасаа улам бүр өөрчлөгдөөд байгаа мисс Э.Сэлэнгэ хэсэг хугацаанд хамт амьдарсан Испани залуугаасаа салсан гэдгээ хэлжээ. “Эрэгтэй хүн гэхэд дэндүү царайлаг” хэмээн гайхуулсан гадаад амрагаа эмэгтэй хүний дотоож өмссөн байхыг нь харах дуртай мисс бүсгүй маань чухам юуны учир ганц бие болсноо нуув.

Тэрбээр тун удахгүй хөх томруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж буй бөгөөд шинэ найз залуутай болохоор эрэлд гарчээ. Хэн нэгний хараат байхыг хүсдэггүй түүнд эрх чөлөөт амьдралыг эрх чөлөөт амьдралыг жинхэнэ утгаар нь бүрдүүлж өгөх ухаалаг, басхүү бийлэгжүү эртэй л амрагийн харилцаа тогтооно гэдгээ албан ёсоор зарлалаа, мисс Э.Сэлэнгэ... Шинэ дүр төрх, шинэ хөх, бас шинэ найз залуу гээд л мисс хүүхний юм бүхэн шинэ байх бололтой.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.