Хөдөөгүүр аялсан жүжигчин А.Ганчимэг цагдаад баригдан шоконд оржээ
2017/04/13
Share |

“Хувьсал” продакшины уран бүтээлчид дэлгэцийн тав дахь бүтээл болох “Миний нууц” киногоо Өмнөговийн үзэгч олонд сонирхуулж яваа сурагтай. Хаа явсан газартаа сельфи хийж, адал явдлаар дүүрэн хөгжилтэй аяллынхаа дурсамжийг нэмж байгаа жүжигчид маань саяхан нэг алдаа гаргах шахжээ. Тэр тусмаа, жүжигчин А.Ганчимэг цагдаад баригдаж хэсэгтээ л шоконд орсон гэнэ.

Тэрбээр энэ тухайгаа ихэд нууцалсан ч, жүжигчин Д.Ганцэцэг тус мэдээллийг олон нийтэд ил болгож орхижээ. Жүжигчин А.Ганчимэгийн хувьд, автомашин жолоодож явахдаа гар утсаараа сельфи хийсэн нь замын цагдаагийн хараанаас мултарсангүй. Түүнийг замын хөдөлгөөнд оролцож явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж, бичиг баримтыг нь шалгах үед хөөрхөн Гануухай маань хэлэх үггүй болж, өөрийн бурууг шууд л хүлээжээ.

Жүжигчин Д.Ганцэцэг ч энэ талаар “Эморч байхад нь замын цагдаа зогсоож аварлаа” хэмээн хошигносон бөгөөд “Ажлаа мэддэг, хариуцлагатай төрийн албан хаагч байна даа. Ийм хүмүүс олон байвал хөгжил ч ойрхон байна шүү дээ” гэж үзэгч фэнүүддээ дуулгав. Уран бүтээлийн ажлаар аялж яваа жүжигчин бүсгүйчүүд ч өөрсдийн болон бусдын аюулгүй байдалд анхаарал тавих ёстойгоо ухамсарлаж, цагдаа “ахаас” эвтэйхэн гэгч нь мултарсан гэнэ шүү.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.