“Женко” Х.Баттулга “Бурхан өршөөг” киног нууцаар санхүүжүүлсэн гэв үү
2017/04/17
Share |

“Аз жаргал the bad boy” киногоо үзэгчдэд хүргэсний дараа “Цадиггүй залуусыг өмөөрлөө” гэж адлуулаад авсан найруулагч З.Батболд “Боолын гэрээ” киноноосоо болж гайгүй сайн зодуулсан гэлцдэг. Уг киног продюссерлэж, найруулагч эртэй оровч гаравч хамтдаа явсан жүжигчин Х.Хүрэлхүү ч мөн энэ үеэр “ухамсрын шанаа” хүртсэн гэдэг юм билээ. Тэгвэл энэ мэт явдлаас хашраагүй найруулагч З.Батболд “Big Line Film“ студийнхээ уран бүтээлчидтэй хамт “Бурхан өршөөг” киногоо бүтээсэн.

Улстөрчдийн нууц хуйвалдаан, бохир бизнес, нийгэм дэх дарангуйлал, хүчирхийллийг тод томруунаар харуулсан энэхүү киноныхоо нээлтийг сүр дуулиантай хийсэн ч, төд удалгүй хаагдаж бас л нэг зовлон нүүрлэсэн түүхтэй. УИХ-ын сонгуулийн өмнөхөн дэлгэцэнд гаргахаар шийдсэн уг киног нь нэр нөлөөтэй эрхмүүд олны хүртээл болгохыг хориглосон төдийгүй энэ талаар элдэв зүйл ярихгүй байхыг түүнд анхааруулсан гэлцдэг. Түүнээс хойш усанд хаясан чулуу шиг нам гүмхэн байх болсон найруулагч З.Батболдын “Бурхан өршөөг” кино өнгөрсөн жилээс дэлгэцэнд гарч эхэлсэн билээ.

Харин тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Хулангийн “Женко” Х.Баттулгын хүүтэй авахуулсан эл зураг олны анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. Тухайн үед жүжигчин бүсгүйг нэртэй улстөрч, бэлтэй эрхмийн бэр болох нь гэцгээж байсан бол, одоо арай өөр өнцгөөс харах болжээ. Учир нь, тус киноны зураг авалтын үеэр авахуулсан уг зурагнаас үүдэж “Бурхан өршөөг” киноны нууц ивээн тэтгэгч нь “Женко” Х.Баттулга хэмээн хардах хүмүүс ч цөөнгүй байна. Магадгүй, улс төрийн бохир бизнесээс үүдэлтэй томчуудын маргаанд “Бурхан өршөөг” тээглэсэн ч юм билүү, бүү мэд.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
çàêëàäêè ñêîðîñòü áàðíàóë пабло эскобар Ð½Ð°Ñ€ÐºÐ¾Ð±Ð°Ñ €Ð¾Ð½ РязанскР¾Ð¼Ñƒ заключеР½Ð½Ð¾Ð¼Ñƒ передалР¸ гашиш в шампуне ростов на дону закладкР¸ соли ЗакладкР¸ россыпь в Нарьян-м
2018-01-03 02:08:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.