“Никитон”-ы Баачкагийн модель эхнэр дуучин Анугийн гоёлыг шоолов
2017/04/17
Share |

Монголын рок попын ертөнцөд өөрийн байр суурийг хэдийнэ бэхжүүлсэн алдартай дуучин нөхрийнхөө ачаар богино хугацаанд олонд танигдсан хүн бол загвар өмсөгч Т.Энхтуяа. Өөрөөсөө 14 насаар ах, олны танил залуутай гэр бүл болоод хөөрхөн хүү, охин төрүүлж өгсөн модель бүсгүй өдгөө загварын тайзнаа гунхсан шигээ жаргалтай амьдарч яваа.

Америкт багагүй хугацаанд ажиллаж амьдарч байгаад ирсэн нөхөр нь нялх амрагийнхаа эрх чөлөөт амьдралыг хүлээн зөвшөөрч, үе үехэн үнэтэй бэлэг сэлтээр сюрприз барьдаг нь нууц биш. Загварын ертөнцийн туршлагатай моделиудын нэг гэгддэг Т.Энхтуяагийн хувьд, сүүлийн үед цахим ертөнцөд тун идэвхтэй байх болсон бөгөөд хэлье гэснээ хэнээс ч эмээлгүй шулуухан хэлчихдэг юм билээ.

Тиймдээ ч, саяхны нэгэн өдөр “Бүсгүй ааль” нэвтрүүлэгт зочноор уригдсан дуучин Ч.Уранхолбоо буюу Анугийн хувцас гоёлыг шүүмжлэн “Олны танил дуучин хүн байж телевизээр гарахдаа сандаалны дотуур шилэн трико өмсөх нь зөв үү. Хувцаслах соёл хаачсан юм бэ” хэмээн бичжээ. Тэр ч байтугай, тайзан дээр хээвнэг дуулж бүжиглээд байгаа дуучин Анугийн өмнөөс ихэд санаа зовниж буйгаа нуулгүй дэлгэж, модель хүний хувьд энэ төрлийн сандаалыг хэрхэн өмсөх талаар зөвлөгөө өгчээ.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.