Трансжендер Б.Солонго хөхөө томруулах хүсэлтэй миссүүдэд зөвлөгөө өгөв
2017/04/18
Share |

Айлын ганц хүү болж хорвоод мэндэлсэн ч, өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг их л эрт мэдэрсэн хэмээн хүйсээ солиулаад байгаа трансжендер Б.Солонго өдгөө шөнийн нэвтрүүлэг хөтөлж суугаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй “нүдэж”, цахим хуудсаараа дамжуулан чамгүй сурталчилгаа хийсний хүчинд хэдхэн жилийн олонд танигдаад авсан түүний хувьд жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй будаж, хувцаслаж сурсан нэгэн.

Тиймдээ ч зарим охид хүүхнүүдэд нүүр будалтын хичээл зааж, урилгаар гоёлын нүүр будалт хийдэг Б.Солонго бизнесмэн найз залуугийнхаа хүчинд хэний ч дор орохооргүй хээнцэр эмэгтэй болсон нь үнэн. Тэрбээр нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарт мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгийг урьсан бөгөөд гоо сайхны мэс заслын талаар хамтдаа “хичээл” заагаад амжсан. Түүнийхээр бол, орчин цагт гоо сайхны мэс заслыг “Сэтгэл заслын эмчилгээ” хэмээн нэрлэдэг гэх бөгөөд хүссэнээрээ өөрчлөгдөх цорын ганц боломж хэмээжээ.

Мөн энэ үеэр хөхөө томруулах хүсэлтэй яваа мисс Э.Сэлэнгэд бяцхан зөвлөгөө өгч, сонголтыг нь өөрчлөөд авав. Нүүр царай, бие галбиртаа олон удаа мэс хүргэсэн трансжендер Б.Солонго аргагүй л туршлага зааж “Тэр дусал хэлбэрийн силикон хөх дэмий шүү. Буцаад эргэчихдэг гэсэн. Тэгэхээр муухай харагдана, бас биед эвгүй. Түүний оронд бөмбөг хэлбэртэй хөхийг нь хийлгээрэй. Яг минийх шиг” хэмээн хальт ичингүйрэн байж зөвлөгөө өгчээ. Эрэгтэй байгаад эмэгтэй болсон хүний хувьд, олон төрлийн гоо сайхны мэс засал хийлгэсэн учраас тэрбээр хөхөө томруулах хүсэлтэй олны танил миссүүдэд ийнхүү анхааруулга өгсөн гэнэ лээ.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
iljig
2018-02-28 03:55:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.