АНУ-ын ерөнхийлөгчтэй мисс эхнэрээрээ “барьцсан” Л.Гүндалайгийн гоёо
2017/04/18
Share |

УИХ-ын сонгуульд өөрөө өрсөлдөөд зогсохгүй, мисс эхнэрээ хүртэл “сойгоод” амжсан Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” нам байгуулан баахан дөвчигнөсөн. “Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп бид хоёр мисс эхнэртэй гэдгээрээ адилхан” хэмээн олны инээд эгдүүг зэрэг хүргэж явсан мань эр сонгуулиас хойш хэсэг чимээгүй суусан. Өнөөх нам энэ тэр нь ч сураг алдарсан.

Тэгвэл өнөөдөр тэрбээр нэгэн цагт миссийн тэмцээнд оролцож явсан эхнэрийнхээ гоо сайхныг эргэн дурсаж, хайр сэтгэлээ дахин зарлаад авлаа. “Заяаны хань зам дээр” гэдэгчлэн гар өргөн суусан залуу сайхан бүсгүйг тансаг машинаараа гэрт нь хүргэж өгөөд танилцсан түүхээ Л.Гүндалай одоо ч ярих дуртай. Өөрийг нь тоож харахааргүй сайхан бүсгүйг заяаны ханиа болгосон их азтай эр гэдгээрээ хаана ч бахархаж явдаг нь үнэн.

Тэрбээр эхнэр Л.Аззаяагийнхаа энэхүү зургийг олонд дэлгэхдээ “21 жилийн өмнө надад олдсон хувь заяа. Энхрий үрсийн минь ээж. Хайрын бурхан чиний минь төрсөн өдөр. Чамдаа байнга хэлдэг... Чамтай хамт бол тэнгэрийн мухар хүрсэн ч яахав. Би хорвоогийн хамгийн азтай эр. Дэргэд чинь мөртлөө санаад байх юм. Намайг тоож хайрладаг чамдаа хайртай. Бид үргэлж хамт байж бие биеэ хайрлаж байх болно” хэмээн бичжээ. Харин зарим нэг хүмүүс “Та ч худлаа байх даа. Замын дундаас л ядарлаа гээд буцна биз” гэх зэргээр хальт егөөдөөд авсан ч мань эр тэвчээр зааж, ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.