Ч.Цэлмүүн: Тайз, олны нүд, чих, шар мэдээнээс болж үнэндээ ядарчээ
2017/04/18
Share |

Үе тэнгийн бизнесмэн залуу Н.Алтайхайрхантай нижгэр хуримлаж, хөөрхөн хүүгийн ээж болоод өнгө нэмэн гялалзаж байсан дуучин Ч.Цэлмүүн өдгөө өрх толгойлсон эмэгтэй гэгдэж буй. Хүүгийнхээ эцгээс “Үзэл бодол нийлэхгүй” гэсэн шалтгаанаар өрх тусгаарлан үсээ шараар будуулж, уран бүтээлдээ эрх чөлөөг тунхагласан тэрбээр шинэ цомгоороо бэлэг барьсан удаатай. Гэвч төд удалгүй харийн оронд сурч боловсрохоор одсон дуучин бүсгүй их л олон зүйлийг ухаарч ойлгосон бололтой. Өөрийн ганцаардал гунигаа ийнхүү хуваалцаж “Зүгээр л бодож сууна. Амьдралаас би юу хүсээд, амьдрал надаас юу хүсээд байгааг ойлгож ядах өдрvvд үргэлжилсээр. Хаа нэгтээ сэтгэл зүрхээ гээсэн юм болов уу гэлтэй баргийн зүйлд сэтгэл хөдлөл үгүй болж.

Тайз, олны нүд, чих, шар мэдээ... Энэ бүгдээс ядарсан байж уу гэмээр энгийн бүхэнд татагдаад байх юм. Сонин сэтгүүл, медиа дээр гарах хүмүүc биш хажуугийн ширээнд судалгаагаа шимтэн хийх доктор маань... Дугуйгаар ажилдаа ирэх дарга маань илvv сонирхолтой байх шиг. Сүүлийн найман жилийн турш уулзах хүн бүр аль хэдийнэ таньдаг мэт аашлах нь "намайг Цэлмүүн гэдэг" гэж хэлэх боломж өгөхгүйгээр өнгөрчээ... Энд ирээд л мэдэрлээ. Үл таних газар таарсан хүн бүртэй танилцах нь хатсан газарт ус тусах шиг... Энэ нь бусдад байдаг л зүйл бол надад тийм биш байлаа.

Өмнө нь тухтай сууж хоол идэх ч завгүй амжуулж явсан надад энд ирээд яарах зүйлгүй атал дэмий үе, үе цагаа шалгадаг хэвшил маань л үлдэж. Хэрэгтэй хэрэггүй анхаарал дунд хангалттай байсан болоод ч тэр үү, өөрийн талаар яриач гэх бүрт ам нээмээргүй байдаг болж. Шүүмж, доромжлол, худал үнэн дунд хүн хатууждаг ч бие сэтгэл минь ядарсан уу гэлтэй хэнд ч харагдмааргүй, ам ч нээмээргүй санагддаг болж. Энэ нь илүү амар мэт. Өмнө нь хичээл зүтгэлийг минь үнэлэхээс илүү үгvйсгэдэг хамт олны дунд байдаг байсан нь энд ирээд л ойлгогдох шиг. Хийснийг үнэлж чаддаг баг, хамт олонтой байх их сайхан юм. Бид заримдаа өөртөө хэтэрхий хатуу байдаг бололтой.

Эргэн тойронд хэлбэрдсэн, алдар нэр хүсэмжилсэн, эрх мэдэл эрсэн... Гол нь өөрийгөө ч олоогүй хирнээ бусдыг төөрөгдүүлсэн хүмүүc байсан бол мэддэг чаддаг хирнээ даруухнаар амьдрах хүмүүс сэтгэлийн минь цангааг тайлах шиг. Ямартай ч бие минь хуучирахаас өмнө туулах замаа уртасгаж, хараагүйгээ харах гэж, сонсоогүй, мэдээгүй бас мэдрээгүй бүхний эрэлд би гарсан. Шинэ газарт, шинэ хүмүүстэй уулзах бүрт "Би хэн юм бэ? Би юу хийх ёстой вэ? Би яавал одоо байгаагаасаа сайжрах уу?" гэх бодол намайг манаастай...

Comfort zone буюу тав тухаасаа татгалзсан цагт бид жинхэнэ дайсан болох өөртэйгөө тэмцэж эхэлдэг. Тийм ээ бид энэ үгийг мэднэ, гэхдээ бидний хэд нь үйл хэрэг болгож байна вэ? Хичээгээрэй... Би бас хичээж явна” хэмээн бичжээ.

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.