Залуу жүжигчин Д.Оюунзул эротик дүрүүдээрээ олонд танигдахыг хүсчээ
2017/05/03
Share |

“Ах дүүс” уран сайхны кинонд тоглон, анхны дүрээ амжилттай бүтээсэн залуу жүжигчин Д.Оюунзул өөрийн сонгосон мэргэжилд үнэхээр хайртай нэгэн бололтой. “Шилдэг өнгө”, “Х-Түц” продакшны томоохон тоглолтод оролцож явсан туршлагатай тэрбээр өдгөө аль нэгэн газарт харьяалагдаагүй боловч өөрт нь санал тавьсан тохиолдолд дуртайяа ажиллах бодолтой байгаа гэсэн.

Мөн дэлгэцийн бүтээлд нүцгэлэх санал ирвэл татгалзахгүй гэдгээ зоригтойгоор илэрхийлсэн Д.Оюунзул эхээс төрсөн гоо сайхан, бие галбираараа ихэд бахархдаг юм билээ. Тиймдээ ч нэгэн ярилцлагадаа “Аз болоход надад засварлах эрхтэн алга даа” гэж бардамнасан бөгөөд оюутан ахуй цагтаа хэн нэгэнтэй үерхэж нөхөрлөөгүй гэдгээ ч нуусангүй.

Мэдээж хэрэг, сүүлийн үед гэр бүлийн амьдрал зохион үр хүүхэд төрүүлэх тухай бодож эхэлсэн залуу жүжигчин маань заяаныхаа ханьтай нэг л өдөр учирна гэдэгт тун ч итгэлтэй явдаг гэсэн. Өдгөө тэрбээр “Комеди” театрын уран бүтээлчидтэй хамт хөдөөгүүр аялж буй бөгөөд эротик киноны санал ирүүлэх найруулагч одоохондоо таараагүй байгаа бололтой.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.