Дуучин О.Анхбаяр эхнэрээ өмөөрч “Яг түүн шиг” шоуны шүүгчдийг зад шүүмжлэв
2017/05/08
Share |

Ердөө сар гаруйхны өмнө эхэлсэн “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар хэсэг олныг шуугиулж, оролцогчид нь хүртэл элдэв нэр хоч зүүгээд байгаа. Олны танил дуучин, жүжигчин, төгөлдөр хуурч зэрэг авьяаслаг залуусаас бүрдсэн энэ удаагийн шоунаас үзэгчид нь төд удалгүй уйдах шинжтэй. Учир нь, тус шоуны оролцогчдын нүүр хувиргалт муу байгаагийн зэрэгцээ хэтэрхий нэг талыг барьсан шүүгчдийн шийдвэр ийм байдалд хүргэсэн гэх. Энэ тухай өнөөдөр “Хүмүүнлэгийн элч дуучин” гэгддэг О.Анхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэж “Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу нэг л тиймхэн боллоо доо. Миний л бодол” хэмээсэн нь цахим ертөнцөд багагүй маргаан дэгдээгээд амжив.

Түүний эхнэр болох дуучин Б.Халиунаа хамгийн сүүлд Бритни Спирсийг дуурайх даалгавартаа тун маруухан дүгнэлт авсан нь ийнхүү “хэрүүлийн алим” шидэхэд хүргэсэн бололтой. Урлагийн тайзнаасаа хөндийрч, улс төрд хүч үзэх болсон дуучин О.Анхбаяр өдгөө ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч, авьяаслаг эхнэрийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж, урлагийн үнэнч фэн нь гэдгээ цаг ямагт харуулсаар яваа билээ. Энэ ч утгаараа, мань эр “Яг түүн шиг” шоуны арын албаныхан, нүүр хувиргагчдын хичээл зүтгэл хийгээд шүүгчдийн чадвар чансааг зад шүүмжилж “Нэгэнт л хийж байгаа юм бол чанартай зохион байгуулалт хийчихгүй дээ.

Энд Бархүүгийн тухайд яриагүй шүү. Нүүр хувиргалт тэр чигтээ муу байлаа. Шүүгчид нь ч судалгаа муу байна лээ” гэж ний нуугүй хуваалцлаа. Харин дуучин эхнэрийнхээ тухайд “Та нарт сонирхолгүй байж магадгүй л юм. Доллар биш дээ, ямар хүн болгонд таалагдах албатай биш. Наддаа бол миний сайн хань, гурван сайхан хөвгүүдийн минь эх шүү дээ. Надад лав хамгийн эерэг энергитэй хүн дээ” хэмээн Б.Халиунааг хэрэндээ л өмөөрчээ.Т Түүний хувьд, “Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд.Амарыг нэг удаа ч болов, түрүүлчихээсэй хэмээн бодож явдгаа энэ үеэрээ цухуйлгасан байна.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.