С.Саранцацралт: Дүр эсгэгчдээс болж жинхэнэ рокеруудын нэр хүнд навс уналаа
2017/05/09
Share |

Монголын уран зургийн 30-аад жилийн түүхийг бичилцэж байгаа авьяаслаг хатагтай бол Төрийн соёрхолт зураач, барималч  С.Саранцацралт юм. ДУДС, СУИС-ийг тус тус дүүргэсэн тэрбээр 1990-ээд онд хийсэн боржин чулуун баримлууд болон уран зургууд, “Баадантай юм” үзэсгэлэнгийн бүтээлээрээ төрд үнэлэгдэн 2005 онд Төрийн соёрхолт болсон билээ. Уран барималч нөхөр болон дуучин, дизайнер мэргэжилтэй хоёр охиныхоо үзэл бодлыг хүндэтгэн эрх чөлөөт амьдралыг бүрдүүлж яваагаа хэнээс ч нуудаггүй түүний баримталдаг зарчим бол аливаад нээлттэй, бас шударга байх.

Эд хөрөнгө хурааж хуримтлуулахаас илүүтэй бусдад тусалж, сайн үйл хийхийг зорьж явдаг С.Саранцацралт сүүлийн үед элдэв бусын залуус рок стилиэр хувцаслан гэмт хэрэгт холбогдох болсонд сэтгэл нь ихэд эмзэглэж буйгаа дэлгэжээ. “Савхин хувцас өмсч, төмөр гинж зүүсэн залуус янз бүрийн бусармаг зүйл хийж яваад цагдаад баригдахаар л “Муусайн рокерууд” гэж харааж ерөөх хүн олон. Гэтэл жинхэнэ рокерууд хэзээ ч тэгж давилуун зан гаргаж, муу муухай зүйлтэй хутгалддаггүй. Оюунаа хөгжүүлж, дотоод сэтгэлээ таньсан хүмүүс гэхэд болно.

Харамсалтай нь дотоод сэтгэлээ таниагүй байж гадаад хэлбэрийг шүтэж, рокерууд шиг хувцасласан дүр эсгэгчид хэтэрхий их олширсноос болоод жинхэнэ рок сонирхогчдын нэр хүнд навс унаж байна. “Даяар Монгол” хөдөлгөөний залуус ч гэсэн, үнэндээ бол рокерууд биш. Үнэхээр тэгж үндэсний хөдөлгөөн өрнүүлэх гээд байгаа юм бол тэд дээл өмсөөд явах нь яасан юм бэ” хэмээн илэн далангүй ярьсан Төрийн соёрхолт маань хатуу үгээрээ хальт “чимхээд” авчээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.