Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо “Азийн топ модель хүүхэд” болжээ
2017/06/15
Share |

Миссийн тэмцээн, загварын тайзан дээр өнгө нэмэн гялалзаж явсан Ч.Содтуяа адтай бяцхан охиноо ч энэ бүхэндээ “уруу татсан” нь мэдээж. Нялх балчир наснаасаа эхлэн ээжээсээ үлгэр дуурайлал авч, загварын тайзан дээр алхах болсон С.Содонгоо охин саяхан “Азийн топ модель хүүхэд”ээр шалгарчээ.

Тухайлбал, энэ сарын 7, 8-нд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан  “Luxury Brand Asia Model Awards-2017” тэмцээнд тэрбээр тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дуурсгаж чаджээ. Тус тэмцээнд нийт 33 загвар өмсөгч, Ази тивийн гурван орны 40 хүүхэд өрсөлдсөн бөгөөд адтай бяцхан С.Содонгоогийн авьяас чадвар, мэдлэг туршлага яах аргагүй давуу байсан аж.

Тэргүүн шагналыг хүртэж, “Азийн топ модель хүүхэд”-ээр шалгарсан С.Содонгоо охин дэлхийд алдартай “Luxury” брэндийн нүүр царайгаар ажиллах бөгөөд багагүй хугацааны гэрээ байгуулахаар болсон байна. “Азийн модель” агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн охин ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт өргөх чадварлаг модель болохоо ийнхүү батлан харууллаа.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.