МУГЖ Б.Сарантуяа өөрийг нь олон жил ивээн тэтгэсэн “Хаан” банкаа муулав
2017/06/15
Share |

Бараг найман жилийн турш өдөр шөнөгүй рекламдаж, нүүр царайгаар нь ажиллаж ирсэн “Хаан” банкиндаа ямар их хайртай, дуртай болохоо эрхэм гавьяат маань их л таатай нь аргагүй илэрхийлдэг. Нэг арга хэмжээнд уригдахдаа дор хаяж 3-5 сая төгрөгөөр дуулдаг МУГЖ Б.Сарантуяа элдэв янзын хандивын тоглолтод оролцохгүй гэдгээ шулуухан хэлчихдэг хатагтай. Энэ бүхнийгээ “Бид нар ямар буяны байгууллагын ажилчид юмуу.

Муулж гоочлох болохоор “Муусайн урлагийнхан” гэж чичлээд, баахан компанийн үүд сахиж суусны хүчинд ганц дуугаа бичүүлэхээр “Үнэгүй дуул” гэж шаардаад... Хэрвээ рок попынхон маань буяны байгууллага болчихвол би ерөөсөө гэлэнмаа болсон нь дээр биз” хэмээн эгдүүцэн ярьж байсан удаа бий. Тиймээс поп дива хатагтайг зорьсон гуйлгын санал бараг очихоо больсон нь үнэн. Тэгвэл саяхны нэгэн өдөр цахим гүйлгээ нь хэсэг хугацаанд саатсан “Хаан” банкнаас болоод МУГЖ Б.Сарантуяа “Меркури” худалдааны төвд хөлөө чилтэл зогсоход хүрсэн гэдэг.

Хоёр тор дүүрэн хүнс цуглуулчихаад тооцоог нь хийж чадалгүй, гар хоосон ихээхэн бухимдсан тэрбээр “Хаан” банкны үйл ажиллагаа, ажилчдынх нь арчаагүйг гайхаж бичиглэхэд олон хүн гайхсан аж. Зарим нь бүр “Та найман жил рекламдсан биз дээ. Ашиг орлогоо хангалттай л авсан баймаар юм. Яаж ингэж нүүр буруулж чадав аа” гэж асуухад поп дива “Гэрээ маань дууссан. Хангалттай, хангалтгүй байгаадаа биш. Угаасаа л ийм тааруу банк шүү дээ” хэмээн хээвнэг хариулжээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ЦиклодоР»: Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ по применеР½Ð¸ÑŽ, отзывы и цены el24 biz Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ соли Купить закладкР¸ трамадоР» в Усинске Купить закладкР¸ в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐºÐµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Суздале Шишки ак47 в ÐÑ€Ñ‚ÐµÐ¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¾Ð¼ Купить Айс ЗаволжсРº ЗакладкР¸ Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Купить Гарсон Кунгур Купить Винт Талица jabber настройРºÐ° ЗакладкР¸ марки в Мглине ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в НовокузР½ÐµÑ†ÐºÐµ ЗакладкР¸ шишки в Темрюке Купить Гашиш в Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Купить Бошки Ардон Купить Снег Ð’Ð¾Ð»Ð¾Ð´Ð°Ñ€Ñ Ðº НалбуфиР½ форум Купить закладкР¸ экстази в ЕрмолинР¾Ð¼ Купить закладкР¸ шишки в Ð–Ð¸Ð³ÑƒÐ»Ñ‘Ð²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ гашиш в Спасск-д
2018-05-02 19:29:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.