“Ятгын хатан хаан” Ч.Мөнх-Эрдэнэ хүнд хагалгаагаа амжилттай давжээ
2017/06/30
Share |

Үзэгч сонсогчиддоо “Ятгын хатан хаан” хэмээн хүндлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ходоодын хорт хавдрын улмаас хүндээр өвдөж, БНСУ-д яаралтай эмчлүүлэхээр хилийн дээс алхаад байгаа. Тус улсын томоохон эмнэлэгт хэвтсэн Ч.Мөнх-Эрдэнэ гурав хоногийн өмнө хагалгаанд орж, нэлээд хүндхэн давааг хэрхэн амжилттай давснаа найз нөхөддөө ийн дуулгалаа.

Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Та бүхнийхээ залбирал ерөөлөөр миний бие эхний хүндхэн даваагаа амжилттай давлаа. Хүнд хагалгаанд орсны дараа биеэ жаахан тордож, өнөөдөр эмчилгээний хоолоо сайхан иддэг боллоо. Бас хөдөлгөөний дасгал хийж бага багаар алхаж байгаа. Дараа дараагийн эмчилгээ, химийн тариагаа хийлгэж, энэ биеийг тэнхрүүлж, элдэв муу энэ өвчнийг ор үндэсгүй болгохын төлөө зүтгэж байна.

Миний эмчилгээний их зардлыг хугаслахын тулд найз нар минь нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж байгааг сонслоо. Мөн бие сэтгэлээрээ нэгдэж хандивын тоглолтонд оролцож буй соёл урлагийн бүх байгууллага, хамт олонд болон хандив өргөсөн бүх дэмжигч нартаа өөрийн биеийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн мэнд хүргэжээ. Түүний БНСУ-д хийлгэх мэс засал болон эмчилгээний нийт зардал 100 мянган ам.доллар болж байгаа тул найз нөхөд, хамтран ажилладаг уран бүтээлчид нь “Хатан ятгын эгшиглэн тасрахгүй” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж буй юм. Мөн энэ хүрээнд өнөөдөр Монгол бөхийн өргөөнд “Бид Монголчууд” хэмээх мэргэжлийн урлагийн болон нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болох юм байна.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.