УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр залуу хосуудад юу гэж зөвлөв...
2017/06/30
Share |

Урлагийн тайзаа мартаад УИХ-ын гишүүн болохоор зүтгэсэн МУГЖ, дуучин С.Жавхлан одоо улс төрийн тогооноосоо бас л залхаад байгаа. Өрөөндөө суулт зарлаж, үс зүсээ ч хайхрахаа больсон эр нөхөртөө сэтгэл нь үл зовох дуучин Г.Эрдэнэчимэг гэр бүл “судлаач” болоод их л завгүй байгаа бололтой. Үндэсний өв соёлоо дээдэлж, ахуй амьдралынхаа мөрдлөг болгож яваа түүний хувьд, С.Жавхлан гишүүний хоёр дахь гэрлэлт нь билээ.

Өмнө нь бэлтэй айлын хүргэн гэгдэж явсан дуучин залуу анхны эхнэр Г.Долгормаа, бяцхан охин Ж.Юм-Агь хоёроо орхиод нэг л өдөр түүнтэй ханилсан түүхтэй. “Шуранхай” хамтлагийн гишүүн, уртын дуучин Г.Эрдэнэчимэг хоёр охин, нэг хүү төрүүлсэн бөгөөд нөхрөө улс төрд хөл тавихаас нь өмнө хамтарч дуулан хэсэгтээ л мандсан. Сүүлийн үед “Монголоороо” төвийнхөө үйл ажиллагаанд анхаарч суугаа тэрбээр залуу хосуудад ийнхүү зөвлөжээ.

Гэр бүл салалт, нялх үрсийн өнчрөлд их санаа зовох боллоо. Тиймээс эхнэр нөхөр хэн нь  ч бай. Аливаа зүйлд хүлээцтэй хандаач ээ. Амьдрал л юм чинь алдаж онох зүйл бишгүй л гарна шүү дээ. Тэр болгоныхоо тоогоор бие биенээ доромжилж, хатуу бөгөөд муухай үгээр битгий булаач ээ. Энэ бүхэн амьдралын шалгуур л юм шүү дээ. Уурлаж, харааж, загнаж, хэрэлдэж, зодолдож салахын оронд сайхан хүлээцтэй хандаж, ууч сэтгэлээр нэг нэгнээ хайрлаж, хамгийн гол нь сайхан ярилцаж байгаач ээ гэж захих гэсэн юмаа. Нэг нь асуудалд тайван хандахад нөгөөх нь ч гэсэн дагаад тайвширна. Тэгээд л бүх зүйл нааштайгаар шийдэгдэнэ шүү дээ” хэмээн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр зөвлөжээ

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.