Гэрэлт гудамжинд “нүцгэлсэн” О.Осоржамаа сельфи зургаа 35 мянгаар үнэлэв
2017/08/07
Share |

Үснийхээ өнгийг өөрчлөх гээд гэрийн нөхцөлд хэрхэн оролдсон тухайгаа санамсаргүй Live хийж харуулсан биш цахим ертөнцийн “од” болоод байгаа О.Осоржамаа гэгч залуу хүүгээс болж олны танил хүүхнүүд эгээтэй л зодолдоогүй. Эцэг эх, ах дүү гэхээр ойр дотны хүмүүс байхгүй боловч амьдрахын эрхэнд гудамжинд шорлог хийж зардаг гэх О.Осоржамааг өрөвдсөн дуучин, жүжигчин хүүхнүүд хэрэндээ л өмөөрч хамгаалсан. Бүр мань хүнийг “Сити” дээд сургуулиас жүжигчний ангид үнэ төлбөргүй суралцах эрхээр хүртэл шагнаж байлаа.

Гэвч цаадах нь төд удалгүй тараа таниулж, солиотой хүний үг үйлдэл гэмээр этгээд сонин бичлэгээр олны эгдүүцлийг хүргэж, цахим ертөнцөд зарим нэгнийг зугаацуулж эхэлсэн. Өвчтэй, нялх хүүхдүүдийнхээ эмчилгээнд нэмэрлэх зорилгоор аль 4-5 жилийн өмнөөс эхлэн хандив гуйж гудамжинд суух болсон хөгжлийн бэрхшээлтэй Д.Уянга гэх бүсгүйтэй хамт хийсэн Live нь бүр ч шуугиан тариад байгаа. Хэдийгээр дөрөвхөн сартай нялх үрийг нь өрөвдөн сэтгэлийг өглөг өгөхийг чармайж яваа хандивлагчдыг Д.Уянга үл ойшоож, мөнөөх “од” О.Осоржамаатайгаа нийлэн аалигүйтэхийг хараад ээжүүд ялангуяа ихэд бухимдсан нь үнэн.

Ийнхүү хуурай “эгч”-дээ тус болсон О.Осоржамаа саяхан гэрэлт гудамжинд бүжиглэж, өвчтэй хүүхдийн эмчилгээнд нэмэрлэх 3000 төгрөгийн хандивын аянаа тайчих үзүүлбэр болгох дөхжээ. Тэдний өрнүүлсэн хандивын аянд нэгдэх хүсэлтэй олон хүн байгаа хэдий ч, өвчтэй хүүхдийнхээ эрүүл мэндэд төдийлөн санаа тавихгүй байгаа мэт гоёж гангалах эхийн аалигүй үгс цөөнгүй хүнийг өөрсдөөсөө түлхэж байгаа болов уу. Харин мань “од” О.Осоржамаа дүрдээ хэтэрхий итгээд бүр гоо сайхны зөвлөгөө өгч, охидыг хуйлруулна гэдгээ амлаад авчээ. Түүний энэ “элийрэл” хоёр өрөө байртай болохоос нааш дуусахгүй гэсэн шүү.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.