Дуучин Нара “Аавуудын баяр”-аар хүүгийнхээ эцгийг олонд харууллаа
2017/08/08
Share |

Арлын оронд сурч боловсорч байгаад ирсэн гэх халуухан, залуухан, авьяаслаг сайхан бүсгүйг олон ч эрчүүд шүүрс алдан сонирхож байсан цаг саяхан мэт. Үнэтэй гоёл, тансаг машин, тачаангуй клип, нүцгэн зургуудаараа олныг алмайруулж явсан дуучин М.Нарантуяа буюу Нараг чухам хэнтэй ханилахыг сонирхох хүн цөөнгүй байлаа.

Гэвч дуучин бүсгүй олны танил хэд хэдэн залуустай учир ургуулсны дараа үрийн зулай үнэрлэж, өрх толгойлсон ээж болсноо зарласан билээ. Долоон сартай жирэмсэн байхдаа хүүгийнхээ эцгээс салсан гэж ярьдаг дуучин Нара хувийн амьдралынхаа нарийн ширийн түүхийг одоо болтол задлаагүй байгаа. Эцэг эхийнхээ гэрт амьдарч, бяцхан хүүгээ өсгөж бойжуулж буй дуучин бүсгүйн хувьд хоёр жилийн дараа албан ёсоор тусдаа гарч, айлын эхнэр болно гэдгээ саяхан амласан.

Тэгвэл энэ өдөр тохиож буй “Аавуудын баяр”-аар дуучин Нара сонсогч фэнүүддээ сюрприз барьж, өдийг болтол нууцалсан амраг залуугаа олонд харууллаа. Өхөөрдөм бяцхан хүүгийнхээ аавыг ийнхүү анх удаа албан ёсоор танилцуулсан дуучин бүсгүй маань тайлбар хийж “Миний хүүгийн аав Б үсгээр эхэлсэн нэртэй хүн шүү. Худал мэдээлэл тарааж, хүний хувийн амьдралд оролцох хэрэггүй” хэмээн хэрэгт дуртай зарим шүүмжлэгчдэд анхааруулжээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.