Жүжигчин Х.Баярмаа нүцгэн цээжээ гайхуулж, тамхи татаж “танхайрчээ”
2017/08/08
Share |

Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын охин болох жүжигчин Х.Баярмааг өдгөө танихгүй хүн ховор биз. Ээжийгээ өвчсөн мэт дуурайсан царайлаг, нуруулаг бүсгүй маань нэгэнтээ “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон азтай нэгэн. Цөөнгүй хэдэн кинонд тоглож, хошин урлагийн томоохон продакшинуудад харьяалагдаж явсан Х.Баярмаа өнгөрсөн жилээс эхлэн Америкт суралцах болсон билээ.

Зуныхаа амралтаар эх орондоо ирж, байгалийн сайхан амарч тухалсан мисс, жүжигчин бүсгүй маань томоохон компанийн сурталчилгаанд зураг авахуулж, олны анхаарлыг татсан сонирхолтой агшнуудаа мөнхөлжээ. Урлагийн томчууд оролцсон баяр, ёслолын арга хэмжээнд энгэр цээж нь нэвт “гэрэлтсэн” эротик загварын даашинзаар гоёж очдог тэрбээр энэ удаа ч мөн стиль имижээ алдсангүй.

Тэр ч байтугай, эрчүүдийн харааг эрхгүй булаадаг энгэр цээжээ хальт харуулахын ялдамд тамхи татаж буй “танхай” зургаа ч олонд дэлгээд амжив. Бас ч гэж халуухан мөртлөө бага зэрэг этгээд харагдах энэхүү зургийнхаа араас миссийн титэмтэй үзэсгэлэнт төрхөөрөө нүд хужирлаад авна лээ. Сайхан төрсөн бүсгүй хүн гэдэг тамхи татаж байхдаа ч чамин ганган харагдах юм даа, гэж...

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.