Экс нөхрөө уучилж, эвлэрсэн гэх дуучин Э.Чулуунчимэг хуриманд ганцаараа...
2017/08/18
Share |

Таван жилийн амьдралаа тамын ертөнцтэй зүйрлэж, энэхэн биеэ эртхэн шиг татаж авахаар шийдсэн тухайгаа шүлэг тэрлэж, олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн “найрагч” хүүхэн бол дуучин Э.Чулуунчимэг. МУГЖ, дуучин Т.Баясгалантай андуурмаар уянгалаг сайхан хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө эрчүүдийн хайрыг татаж явсан энэ бүсгүй таван жилийн өмнө дуучин Д.Болдтой ханилж, хөөрхөн охин төрүүлж өгсөн.

Амьдрал, уран бүтээлээ холбосон дуучин хосууд хэд хэдэн цомог гаргаж, тоглолт хийгээд нийтийн дууны ертөнцөд богино хугацаанд нэр алдраа таниулсан билээ. Хэн хүнээс дутахааргүй сайхан амьдарч, өмссөн хувцас гоёлоороо үргэлж ижилсдэг байсан тэдний гэр бүл нэг л өдөр салж бутарсан. Дуучин Э.Чулуунчимэг өөрийн хоёр дахь бие даасан “Зүгээр л инээмсэглэ” тоглолтынхоо өмнө энэ тухай задалж, салсан нөхрөөрөө багагүй PR хийсний хүчинд чамлахааргүй ашиг орлого олсон нь үнэн.

Түүний нулимс дуслуулсан байж эр нөхөр, хадмуудаа муучилсан ярилцлагыг үзээд олон хүн уярч, дуучин Д.Болд нүүрээ хийх газаргүй болж байлаа. Тэгтэл саяхнаас тэднийг эргэн нийлэх гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж, дуучин бүсгүй ч ам нээх бүртээ муулдаг байсан нөхрөө үзэн ядахаа больжээ. Ийнхүү экс нөхрөө уучилж, эвлэрсэн гэх дуучин Э.Чулуунчимэг хурим найранд ганцаараа дуулж, салалтын паянгаасаа салж чадахгүй л яваа бололтой. Баяр наадам, найр хуриманд үргэлж хамтдаа уригддаг байсан тэр үеийг бодвол, өдгөө ганцаарханаа дуулж яваа нь Э.Чулуунчимэгт их л хэцүүхэн байдаг аж.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Энэ хоёр гөлгийн амьдрал ер нь хэнд хамаатай юм?
2018-04-04 11:18:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.