Фэйсбүүкээс залхсан О.Осоржамаа утсаа зарж, шорлогны тэрэг хийхээр шийджээ
2017/08/25
Share |

“Сити” дээд сургуулийн жүжигчний ангид суралцах хүсэл нь талаар болж, түүнд урилга гардуулсан эрхмүүд хэлсэндээ хүрээгүй тул арга мухардсан О.Осоржамаа амьдралаа бодохоор шийджээ. Сургуулийн удирдлагууд худал амлалтаасаа ичихдээ түүнд гэр барьж өгсөн бөгөөд О.Осоржамаа цуг шорлог хийж зардаг байсан айлаасаа өрх тусгаарласан гэнэ.

Фэйсбүүкт бичлэг оруулж, олны доог тохуу болохоос залхсан тэрбээр гар утсаа зарж, усны тэргээ шорлогны тэрэг болгон өөрчлөхөөр шийджээ. Улмаар өөрийн гэсэн шорлогны бизнестэй болж, МУГЖ Н.Ариунболд болон дуучин Д.Намсрайноров нарыг дайлах хүсэлтэй явдгаа нэгэн хэвлэлд ярьсан байна. Хэдийгээр өөрийг нь элдэв янзын сурталчилгаа, аль нэг намын үйл ажиллагаанд оролцохыг урьдаг ч гэлээ, О.Осоржамаа итгэл үнэмшлээ худалдахыг хүсдэггүй юм байх.

Тиймдээ ч цахим ертөнцөөс хэсэг хугацаанд холдож, даруу төлөв байхыг эрхэмлэсэн О.Осоржамаа дахин олныг гайхуулж цочроосон үйлдэл гаргахгүй гэдгээ амлалаа. Өнчин, ядуу өссөн ганцаардмал амьдралынхаа гуниг харууслаас салж чадахгүй зовохдоо төрсөн эхээ “Нас барсан” хэмээн худал хэлсэндээ маш их ичиж байгаагаа ч нуусангүй. Үнэндээ төрсөн цагаас нь хойш хайхарч хандаагүй ээждээ гомдохдоо ингэж хэлсэн ч, сүүлд бие нь муудаад хотод ирэхэд эмчилгээнийх нь зардлыг бусдаас гуйж олсноо О.Осоржамаа ний нуугүй ярьсан аж.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.