Мисс Г.Хонгорзул эмч болж, улсын эмнэлэгт ажилд оржээ
2017/08/30
Share |

Дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж, Монголоос анх удаа “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байсан мисс Г.Хонгорзул загварын тайзан дээр тийм ч удаан алхаагүй нэгэн. Тухайн үедээ томоохонд тооцогддог байсан “Сэргээн босголт” банкны захирал аавынхаа ачаар “Miss World Mongolia-2005” тэмцээнд түрүүлэн, “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох эрх авсан хэмээн хэвлэлээр чичлүүлж байсан мисс бүсгүй төд удалгүй урд хөршид суралцахаар одсон түүхтэй.

Анагаахын чиглэлээр багагүй хугацаанд сурч боловсорсон мисс Г.Хонгорзул хэдэн жилийн өмнө эх орондоо ирсэн бөгөөд хэдимйнэ нөхөрт гарч, хоёр хөөрхөн хүүхдийн ээж болоод байгаа. Олны танил сайхан бүсгүйчүүдийн нэгэн адилаар чамгүй бэлтэй эрийн цайг чанаж яваа Г.Хонгорзул миссийн тэмцээнд хүндтэй зочдын эгнээнд заларч, загварын томоохон шоунд урилгаар оролцдог юм билээ.  

Хэсэг хугацаанд хүү, охиноо асран гэртээ суусан мисс бүсгүй саяхнаас эмчийн мэргэжлээрээ ажиллахаар шийдэж, улсын эмнэлэг бараадсан сурагтай. Сурч мэдсэн эрдэм чадлаа хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зориулахаар зорьж буй тэрбээр ийнхүү эмч болсон миссүүдийн тоог нэгээр нэмлээ. Өдгөө эмчийн мэргэжлээрээ ажиллаж буй миссүүдийн тоонд Б.Бадамцэцэг, Б.Ганболор, топ модель С.Ариунбилэг нар багтдаг гэнэ лээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.