“Хувьсал”-ын ханхүү О.Мөнхдалайг уургалсан “Mi Amor”-ын бүсгүйтэй танилц
2017/08/30
Share |

Загварын тайзнаас шуудхан л урлагийн ертөнцөд хөл тавьж, “Хувьсал” продакшны жүжигчин болоод байгаа загвар өмсөгч О.Мөнхдалай сүүлийн үед охид хүүхнүүдийн анхаарлыг ихээр татаж яваа сайхан залуу. 2009 онд “Азийн топ модель” өргөмжлөл гардаж, “Гоёл-2011” наадмын “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр тодорч байсан тэрбээр биеэ тоож, “оддын өвчин” тусч байгаагүй гэлцдэг. Үүний нууц нь ердөө л түүний өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүл.

Түүний эхнэр болох загвар өмсөгч Г.Зулгэрэл 2008 онд "Камертон"  хамтлагийн дуучин А.Мэнд-Амарын “Mi Amor” дууны цуврал клипэнд тоглож байсан хөөрхөн бүсгүй гэдгийг  уншигчид маань мэдэх болов уу. Загварын бусад бүсгүйчүүдийг бодвол, тийм ч өндөр нуруутай харагддаггүй эл шавилхан бүсгүй өдгөө гурван хүүхэд төрүүлсэн ч гоолигхон хэвээрээ л гунхаж яваа. Тэр ч байтугай, дуучин Д.Болдын “Channel 11” сувгийн “Ээжүүдийн болзоо” нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаж, олны танил эмэгтэйчүүдийн амжилт, амьдралын нууцыг үзэгч түмэндээ дэлгэж суух болсон.

Тэгвэл 20-иодхон насандаа фото моделиор ажиллаж эхэлсэн Г.Зулгэрэлийг тухайн үед “Mi Amor” дууны клипэнд нүцгэн тоглолоо хэмээн аав нь чамгүй зэмлэж байжээ. Бүр цаашид загвар өмсөхийг нь хүртэл хориглосон учраас модель бүсгүй “Ахиж иймэрхүү клипэнд нүцгэлж, олны анхааралд өртөхгүй” гэдгээ аавдаа амлаж, хүсэл сонирхолдоо үнэнч үлдсэн байдаг. Загварын хосууд маань өдгөө “Queen Chicken” түргэн хоолны сүлжээны бизнес эрхэлдэг бөгөөд өөрсдийнхөө амьдралыг товхийтэл нь аваад явчихдаг сүрхий залуус гэсэн шүү.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.