Реппер Gee-гийн “Монгол” шивээсийг сэвхтэй андуурсан мисс хэн байв...
2017/08/30
Share |

Өнөөгийн нийгмийн амьдрал, өндөр албан тушаалтнуудын бусармаг үйлдлийг уран бүтээлдээ тусгаж, хатуу атлаа үнэн үгстэй дуунуудаараа залуусын талархлыг хүлээсэн хүн бол реппер Gee. “Өнгө мөнгөөр худалдагдахгүй үнэнч сэтгэл, эгэл даруу амьдралынхаа үнэн төрхийг хэнээс ч нуухгүй” хэмээн ярьдаг түүний нүүр, гар болон биеийн зарим хэсэгт гүн утга агуулга бүхий цөөнгүй шивээс бий.

Ялангуяа эх орноороо бахархаж, өөрийн үзэл бодлыг илэрхийлж явдаг реппер залуу зүүн нүднийхээ доод буланд уйгаржин бичигтэй “Монгол” гэсэн шивээс хийлгэсэн нь үнэхээр том имиж болоод байгаа. Гайхалтай нь энэхүү шивээсийг мисс, загвар өмсөгч Г.Нандинчимэг сэвх хэмээн андуурч, царай муутнуудын тоонд оруулж явснаа нуусангүй. “Энийг чинь сэвхтэй юм байх гэсэн чинь шивээс байсан юмуу” гэж цахим хуудсандаа оруулсан бөгөөд түүний энэ андуурал реппер Gee-г ихээхэн бухимдуулсан гэдэг.

Сэтгэл зүрхнээс нь хальж урссан эх оронч үзэл, үндэсний ганц бахархал болсон шивээсийг нь ийнхүү гутаан доромжилсонд мань эр тун ч эгдүүцсэн гэнэ шүү. Тиймдээ ч чинээлэг эрсийн өвөр дамжсан үнэ цэнэгүй хүүхнүүдийн талаар хатуухан үгтэй дуугаа даруйхан гаргасан юм байх. Харин өдгөө гурван ч хүүхдийн ээж болоод байгаа мисс Г.Нандинчимэг реппер залууг гомдоосноо юман чинээ тоолгүй өнгөрч, урлагийн найзууддаа багагүй зэмлүүлсэн сурагтай.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.