Аваргуудтай хамт “аархсан” төрийн тэргүүний халамцуу төрх нэг иймэрхүү
2017/09/06
Share |

Арван жилийн сурагч байхаасаа л эхлээд их спортод амьдралаа зориулсан гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн тэргүүн болсноос хойш манай спортын шилдгүүд амжилтаараа шагшигдаж эхэлсэн. Тив дэлхийд алдартай томоохон тэмцээн уралдаанаас медаль бөөндөж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуурсгаж яваа шилдэг тамирчдаа хөгжөөн дэмжсэн төрийн тэргүүн маань ч нулимсаа барьж дийлээгүй.

Эгээ л төрсөн ахан дүүсээс ялгаагүй ижилдэн дассан тамирчиддаа тэрбээр ингэж элгэмсүү хандах нь аргагүй. Энэ хэрээр шагнал урамшуулал нь ч хэрхэн ирэх нь тодорхой биз. Харин түүнийг их спортоос гадна улс төрд хөл тавьсан цагаас нь эхлээд үнэнчээр дагаж, зүтгэсэн тамирчин дүү нар нь чухам хэн бэ гэдгийг олон түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед нь Х.Баттулгын хоёр талд хана хэрэм мэт зогсож, спортод элэгтэй хэн бүхэнд өөрсдийн нэр нөлөөг ашиглан суртал ухуулга хийж явсан эдгээр эрхмүүд бол Асашёрюү Д.Дагвадорж, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар юм. Тэдний зүтгэл ч талаар өнгөрсөнгүй, хуурай ах нь төрийн тэргүүний суудалд төвөггүйхэн заларснаар ийн найрлаж цэнгэсэн бололтой. “Гашуун дарс бараг амсдаггүй” хэмээн ярих дуртай төрийн тэргүүн маань аваргуудтай “аархсан” халамцуу үеийн төрх нэг иймэрхүү.

С.Бамбар

Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.