Хөтлөгч П.Одгэрэл бяцхан охиныхоо хамт сэтгүүлийн нүүрийг “чимжээ”
2017/09/12
Share |

Гучин насны босго хэдийнэ давсан хойноо гэр бүлийн амьдрал зохиож, жил дараалан нярайлсан хөтлөгч П.Одгэрэлд эзэгтэйн төрх тун ч их зохиж байгаа гэлтэй. Хэдхэн сарын өмнө хөөрхөн хүүгээ охин дүүтэй болгосон хөтлөгч бүсгүйн хувьд, нярайлах тусмаа улам бүр үзэсгэлэнтэй болж буйг найз нөхөд нь гайхаж шагшдаг.

“Universe best songs” наадмын шилдэг оролцогчидтой нэр холбогдож явсан П.Одгэрэл нэг л өдөр хэний ч танихгүй, үе тэнгийн даруухан залууг ханиараа сонгосон бөгөөд гэр бүлийн амьдралаа удтал нууцалж явжээ. Тэрбээр хүүгээ нэг нас хүрэх үед энэ талаараа дэлгэж, төдий л удалгүй дахин нярайлсан. Одоогоор бяцхан үрсээ асарч, гэрийн сайн эзэгтэй болсон түүнийг “UBS” телевизийн хамт олон нь яахин мартах билээ.

Тэр ч утгаараа, хөтлөгч П.Одгэрэлийн бяцхан охинтойгоо хамт авахуулсан өхөөрдөм зургаар “TV zone” сэтгүүлийнхээ нүүрийг чимж, авьяаслаг бүсгүйн ухаалаг ярилцлагаар уншигч түмэндээ бэлэг барьжээ. Өдийг хүртэл олноос нууцалж ирсэн гэр бүлээ албан ёсоор танилдцуулж, аз жаргалтай амьдралынхаа нууцаас хуваалцаж буй хөтлөгч П.Одгэрэлийн сонирхолтой зургуудаас хүргэе.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.