“21000”шоунд оролцож буй Төөтөө жүжигчин А.Гэрэлцэцэгийг “Золбин” гэж гутаав уу
2017/09/12
Share |

MN-25 дугаар суваг” телевизээс бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаарын эхний хэсэг өчигдөр үзэгч олонд хүрсэн. Энэ удаагийн дугаарт ”Эмоци” продакшины жүжигчин Д.Түвшинтөр, дуучин Нара буюу М.Нарантуяа нар өрсөлдөж, арав хоногийн турш 21 мянган төгрөгөө хэрхэн ариг гамтай зарцуулж чадахаа харуулах юм.

Нэвтрүүлгийн эхний хэсэгт уран бүтээлчид маань анхны худалдан авалтаа хийж, ажил төрлийнхөө онцлогоос үзэгч фэнүүддээ харуулаад авсан. Дуучин Нара жингээ хасч, эрүүл зөв хооллолтыг хэрхэн эрхэмлэж явдгаа харуулахын сацуу өөрийн шинээр эхлүүлсэн бизнесээ ч хальт сурталчилж амжив. Харин жүжигчин Төөтөө хошин шоу тоглолт, шинэхэн киноныхоо талаар цухасхан дурьдсан бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, дотны найз Д.Баттөмөр буюу “банш” Батаагаас ямар зөвлөгөө авснаа үзэгчдэд дуулгав.

Нэвтрүүлгийн өмнөх дугаарт өрсөлдөж, “Маск” продакшины жүжигчин А.Гэрэлцэцэгт хэрхэн ялагдсан тухайгаа ярьсан найзаасаа Төөтөө маань нэг л зүйлийг ойлгосонгүй. Жүжигчин А.Гэрэлцэцэгийг хоосон яс буцалгаж уусаар байгаад тус нэвтрүүлгийн ялагч болсныг сонсоод тэрбээр “За тийм хоосон, золбин юм гэж юу байхав. Монгол хүн байна даа, энэ чинь. Идэж уухаа хэнээр ч заалгахгүй баян ард түмэн” хэмээн унтууцаад авлаа.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.