Нөхөр, охиноо үхэн хатан үгүйсгэж явсан мисс Б.Гантогоо үнэнийг дэлгэв
2017/09/12
Share |

“Miss Mongolia” тэмцээнд түрүүлснээр амжилт алдрын тавцанд төвөггүйхэн заларсан мисс Б.Гантогоо богино хугацаанд ихийг амжуулсан адтай бүсгүй. Олон улсын миссийн тэмцээнд оролцоод ирсэн даруйдаа харь орны загвар өмсөгчдийг “Дэлхийн мисс” хэмээн эх орондоо урьж, төрийн тэргүүнээс эхлээд тулхтай гэсэн нэлээд хэдэн улстөрчийг барьц алдахад хүргэсэн авхаалжтай нэгэн.

Дүүргийн Засаг даргын орлогч залуутай ханилж суух дээрээ тулсан хойноо эхнэр, хүүхэдтэйг нь мэдээд салсан гэх мисс Б.Гантогоо төд удалгүй өөр нэгэн эрхмийн өврийг дулаацуулсан. МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр болох Г.Сүхбуянгийн дүү Г.Сүхболд гэх бизнесмэн эртэй дэр нэгтгэсэн мисс бүсгүй маань гэр бүлийн амьдралаа үхэн хатан нууцалж байлаа.

Бүр нөхөр, охинтойгоо авахуулсан энэхүү зургаа хүртэл “Энэ миний гэр бүл биш. Найзын маань нөхөр, хүүхэд” гэж ичих ч үгүй мэлзсэн. Гэвч тэрбээр “Miss Mongolia” тэмцээний талаарх нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо үхэн хатан үгүйсгэж явсан нөхөр, охиноо өөрийн гэр бүл хэмээн баталж, зургийг нь дэлгэжээ. Нөхөр нь ч яахав, дүүрч гэж бодъё. Тэр хөрөнгө мөнгөөрөө дээрэлхэж, зодож нүддэг гэлцдэг нь ч худлаа биз. Харин эгдүүтэй бяцхан охиноо ийнхүү “Хүнийх” хэмээн тодорхойлж суусан мисс бүсгүйг ойлгоход нэг л бэрх юм. Одоо бүр хоёр дахь хүүхдээ хүртэл төрүүлсэн гэлцээд байхад шүү.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.