У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ
2017/09/29
Share |

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан.309 гишүүн оролцсон тус хурлаас У.Хүрэлсүх 63.9 хувийн санал авсан юм. 

Тэгвэл өнөөдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг 100 хувь дэмжлээ.

Яг одоо уг асуудлыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

Д.Тамир

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.